• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-01 15:55:19    
Жижиг театруудад маш их тоглолт болж байна

Хятадын Олон Улсын Радио

     Энэ он гарсанаас хойш, адил бус орны адил бус хэв стельтай драмууд Хятадын том хотын жижиг театруудад тоглож байгаагаар Хятадын ши жүжиг сонихогчид адил бус ши жүжгийн уран бүтээл сонирхож байна. Одоо та бүхэнд энэ тухай мэдээлэл сонсгоё.

     1982 оны 11-р сард Бээжингийн ардын урлагын театарт " харьцлашгүй тохио" гэсэн драм тоглосон байна. Энэ бол ёстой жижиг театрт тоглосон анхны драм болох юм. Тус драмд тоглож байгаа үлгэр нь шөнөөр аялаж яваа галт тэргэний хамаг эцэсийн вогонд гарчээ. Шөнийн уртад сажлан яваа галт тэргэний нүсэр дуунд, тэрэг сахигч, тэргэнд сууж яваа хүмүүс болон энэ галт тэргэнд амжин гарсан дээрэмчин нар өөр өөрийнхөө нууцгай бодлын үүднээс, үүрэг хариуцлага, хувийн ашиг тусын талаар сэтгэл зүйн болон сүс зоригын тэмцэлдээн хийсэнийг дүрслэн харуулсан байна. Энэ драмыг тайзанд тоглоод маш их амжилт олж, хагас жил ч хүрээгүй хугацаанд энэ драмыг зуу гаруй удаа тогложээ. Үүнээс хойш жижиг театр нь том хотоос бүх Хятад даяарт түгэж, тоглолт нь ч улам олон болсон юм.

     Одоо та бүхэн Бээжингийн ардын урлагын театрын жижиг театрт сайхан тоглосон " янаг хайртай хоёр" гэсэн драмын бичлэгийг сонсож байна. Хотын эрэгтэй эмэгтэйчүүдийн дунд гарсан янаг хайр амьдралын үлгэрийг дүрслэн үзүүлсэн энэ драмыг Хятадын алдарт эмэгтэй жүжгийн зохиолч Шюй Күн найруулсан юм. Жүжгийн гол баатар болсон эрэгтэй ажил үйлстээ асар их амжилт бүтээсэн ч аваалын эхнэрээсээ ураг салж, залуу гоо хүүхэнтэй гэр бөл болон амьдарчээ. Гэлээ залуу бүсгүй нөхөр хоёрын хооронд байнга зөрчил гарч, эхнэр нь нөхрөө өөр хүүхэнтэй ханилж байгаа гэж үргэлж хардан зовоож байдаг болохоор нь нөгөө эрэгтэй аргагүйн эрхээр хуучин гэр бөлдөө буцан иржээ. Анхны эхнэр, өөрийнхөө охин, одоогын эхнэр энэ гурвын дунд хавчигдсан энэ эрэгтэй ёстой л халуун тогоонд орсон шургалж шиг яах аргагүй болсон байлаа. Энэ бол одоогын Хятадын бодит амьдралын байдлыг харуулсан сэдэвтэй драм юм. Энэ драмд харуулсан гэр бөлийн асуудал эдийн засаг түргэн хурдаар хөгжиж байгаа Хятадын том хотод зүндээ тохиодог асуудал юм.

     Драмын жүжгийг жижг театрт тоглох нь үзэгч олонтой ойр зайд солилцоход дөхөм мөртөө жүжгийн гол дүрийн хайр сэтгэлийн хөдөлгөөн нь үзэгч олныг их нөлөөлдөг байна.

     Нийгмийн бодит амьдралд анхаарал хандуулж байдаг нь Хятадын драмын уламжлалт урлагын онцлогын нэг болох юм. Энэ талаар сүүлийн хагас жилд жижиг театрт тоглосон драмуудад мөн илэрч байна. Шанхайн драмын театрын тоглож байгаа " гэр сахисан эмэгтэй" болон " Атлантын далайн цаанаас ирсэн утас" гэсэн энэ хоёр драмд өнгөрөгч зууны 90-ээд оны эхээр буй болсон " гадаадад гарах өрнөлт"өөс гарсан асуудлыг тусгасан байна. Жүжгийн үлгэр нь дөхөмхөн боловч Шанхайд маш их нөлөө тусгал гаргасан байна. Ү-хан хотын драмын театрын " хавар зун намар өвөл", Тянжиний ардын урлагын театрын " зуны дурсамж" гэх зэрэг драм нь одоох бодит амьдралыг дүрслэн үзүүлсэнээр бүр үзэгч олны сайшаалыг хүлээсэн юм.

     Жижиг театарт тоглож байгаа драмуудад одоогын бодит амьдралыг тусгаж байгаа тухай Хятадын ши жүжгийн дээд сургуулийн ноён гао И танилцуулж хэлэхдээ:

     Хятадын жижиг театруудад өнөө тоглож байгаа жүжиг нь өнгөрөгч зууны 90-ээд оны эхэнд нийгмийн ердийн халуун цэгийн асуудлыг хөндөж байсанаасаа нийгмийн онцгой түүхэн цаг үе дэх хүмүүсийн оршин тогтнох үзэл ухамсрыг хайх тийш шилжсэн байна. Жишээлбэл: ажлаас халагдах, хайр сэтгэлийн асуудал, ядуу баяны зөрөө эдгээрийг бүр жижиг театарт тоглож байгаа жүжгэнд тусгаж, хүний амьдралын эмзэг талыг ши жүжгээр тусгаж, мөн ч орчин үеийн хүмүүнлэгийн сэргэлтийг зүгнэж байгаа юм гэжээ.

     Хятадын жижиг театруудад Хятадын сонгодог жүжгийн төрөл болох " аянгат бороо", " хөдөө тал" гэх зэрэг том жүжиг тоглож байх төдийгүй гадаадын нэрт жүжгүүдийг мөн Хятадын олон газарт тоглож байна. Тодруулбал: Бертолт Бречитийн " 30 мөнгний дуур", Николай Вашиливеч Гоголын " албан хаагч эрхэм сайд" зэрэг олон сайхан драм жүжгийг тоглож байна. 2005 онд Хятадын үндэстний драмын театр нь " дорно дахины хошууч" гэсэн жижиг театр гаргаж, жижиг театрын тоглолтыг халуун өрнөлтөд хүргэсэн байна. " Дорно даины хошууч" театраа Хятадын болон гадаадын ши жүжгийн солилцооны тавцан болгохоор би хамт нөхдтэйгээ чармайн ажиллаж байна гэж тус театрын захирал Фү Вэй-бө хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ:

     " Орчин үеийн ши жүжигт олон янзын уран сэтгэмжтжй, бодисч үзлийн ши жүжигтэй тодорхой ялгаатай. Ши жүжгийн ухаагдахуун буюу гоо сайханы үзэлтийн талаараа бүтээлч байдаг юм. Тийм болохоор бид " дорно дахины хошууч" театраа дэлхийн олон газрын, ши жүжгийн онол буюу ши жүжгийн гоо сайханы үзэлтийн талаархь бүтээлч авьяасыг манай энэ театарт илтгэн харуулж чадах тавцан болгох зорилт тавин ажиллаж байгаа юм"

     Өнөө Бээжингийн " дорно дахины хошууч" жижиг театр нь Америкийн холбогдох талтай хэлэлцээр тохирч, 2007 онд энд Мартин Лүтер Киний бүх насны үйл вядлаар сэдэвлэсэн " миний хүслэн" гэсэн Америкийн драмыг тоглохоор байна. Энэ бол тус драмыг анх удаа гадаад хэлэн дээр тогтох гэж байгаа бөгөөд бас ч Америкаас бусад орны тайзанд анх удаа тоглох гэж байгаа юм. Уг драмын хариуцалгатан хатагтай Кайтрин Мекернан хэлэхдээ:

     Ирэх жил бид Мартин Лүтер Кинг тайзанд тоглоно. Хятадын жүжигчин Мартиний дүрд тоглож, америк жүжигчид дууг нь дуулна, энэ бол олон улсын хамтын ажиллагаа мөн. Мартин бол Хятад Америкийг холбосон гүүр, бас ч дэлхийг холбосон гүүр мөн" гэжээ. /Пэрлаймаа орчуулав/