2006 онд Хятад улсны оюуны чадвартай зам харилцаанд оруулсан хөрөнгө оруулалт нь 20%-аар нэмэгдснийг "2006 оны Хятадын зам харилцааны зах зээлийн судалгааны тайлан"-д харуулсан байна. Оюуны чадавхитай зам харилцааны хэрэглээний салбарт, зам харилцааны мэдээлэлийг цоглуулж, мэдээ олгох систем бол хамгийн чухал салбар байж, хойшдын оюуны чадвартай зам харилцааны салбарын шийдвэрлэх шаардлагатай хамгийн чухал асуудал болох юм.
Тэгвэл зам харилцааны мэдээлэлийг цоглуулж, мэдээ олгох системийн хэтийн төлвийг яагаад ийм чухал байринд тавих болсон бэ? гэвэл,
Эн тэргүүнд, улс орон засгийн газраас чухалд үзэж, зам харилцааны мэдээлэлийг цоглуулж, мэдээ олгох системийн хөгжилд бодлогын сайн сайхан орчин бүрдүүлж өгсөн байна. 11-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд манай орон авто замын дэд бүтэц, тоног төхөөрөмжийн мэдээлэл цоглуулах сүлжээ, зам харилцааны мэдээлэл хангах, хамтаар ашиглах сүлжээг байгуулж, хурдны замын хянан удирдах систем байгуулж, улсын хурдны замын сүлжээ, улсын авто замын сүлжээнд зам харилцааны хяналт удирдалга, тохио, замын тэмдэг зэрэг тэргүүний арга барилыг ашиглан зам харилцааны удирдалгын системийг байгуулах болно гэж Хятадын зам харилцааны яам мэдэгдэсэн байна.
Үнээс гадна ард иргэдэд зам харилцааны мэдээлэл хангах систем бол Зам харилцааны яамны 2006 оны мэдээлэлжүүлтийн барилгын 3 том үлгэр жишээ барилгын нэг болох юм байна. Үүний 2006 оны эхээр нэгэнт эхлүүлсэн байна. Уг систем нь авто замын мэдээллийн эх баялгийг нэгтгэсэн систем болон зорчид тээврийн мэдээлэлийн системийг ашиглан, интернэтийн сүлжээ, дуудлгын төв, гар утас, PDA зэрэг хөдөлгөөнт станц тэрчилэн зам харилцааны радио нэвтрүүлэг, зам хажуугийн радио, зурагт, авто машин дээрэх хөдөлгөөнт станц, замын сэрэмж тохио, олон нийтийн газар байрлуулсан том дэлгэц зэрэг төхөөрөмжийг ашиглан зорчигчид олонд нарин тодорхой мэдээлэл өгөх үйлчилгээ хангахыг хэлэж байна.
Одоо гол болох хотуудын хувийн машин олшираж, зам бөглөрөх байдал өдөр ирэх тутам ноцтой болж байна. Албан байгууллага гэсэнгүй хувь хүн ч гадагш аялахад үр ашигийг улам анхаарах болж, зам харилцааны мэдээлэлд түлхүү найдах болсон байна.
Одоо Хятад улс зам харилцааны үндсэн тоо баримтын эх баялагийг бүрдүүлээд байна. Түүнийг эмхэтгэн нэгтгээд хэрэглэх л дутагдаж бйана. Зарим хотод авч хэлвэл үндсэн тоо баримтыг нэгэнт аваад байгаа боловч түүнийг эмхэтгэн нэгтгэж ерөнхийлөн ашиглах хүчин дутаж байна. Харин Бээжин, Шанхай, Нинбө зэрэг хотын энэ үйл хэрэг нэгэнт тэргүүний эгнээнд орсон байна. Хятад улсын байдлаас авч үзэхэд Бээжин хотын зам харилцааны мэдээлэл цоглуулан хурамтуулах систем нэлээд тэргүүнийх байж, Бээжин хотын тойрог замын тоо баримтыг бүрэн цоглуулж, ашиглалтад оруулсан байна. Бээжин хот нэгэнт иргэдийн аялалын сүлжээг байгуулаад байгаа бөгөөд энэ нь Бээжингийн зам харилцааны мэдээлэлийн системийн нэгэн хэсэг болно. 2006 он гэхэд Бээжин хотын зам харилцааны удирдан хамаарах салбар бас ард иргэдэд мэссиж, радио, телвиз, мэдээлэлийн самбар гэх зэрэг хэрэгслээр нэн олон хэлбэрийн үйлчилгээ хангах юм байна. Хятадын мэдээлэл цоглуулан хурамтуулан авах систем нэгэнт хэрэглээний шатанд ороод байна. Харин мэдээлэл цацах систем түүний хурдацыг дагаж амжихгүй байна. Энэ бол оюуны чадавхитай зам харилцааны системийн зохицуулах ёстой хамгийн тулгам асуудал болоод байгаа юм байна.
|