• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-01 17:28:20    
Багшийн сургуулийн оюутад хөдөө тосгоны боловсролыг дэмжиж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улст их дээд сургуулийн багшийн ангийн оюутад ядуу хоцронгуй хөдөө тосгонд очиж, дунд бага сургуульд дадлага хийж багшлах явдал нь хөдөө тосгонын үндсэн шатны сургуулийн багш дутагдаж байгаа асуудлыг зохицуулах болон багшийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх хэв загварт өөрчлөлт хийхийг уялдуулсан, хаилцан ашигтай хайл сүвэгчлэл болж байна.

     Хөдөө тосгоны дунд бага сургуульд дадлага хийж багшлах нь хөдөө тосгоны багш дутаж байгаа бодитой асуудлыг зохицуулж болох бөгөөд оюутдын бодитой ажлын дунд мэдлэг боловсрлоо дээшлүүлж, багшлах ур мэргэжил эзэмших ашигтай хайлт сүвэгчлэл болох учраас засаг захиргааны холбогдох байгууллага болон их дээд сургуулийн багшийн ангийн багш оюутад, нэн ялангуяа хөдөө тосгоны дунд бага сургуулийн багш сурагчдын талархал сайшаалыг хүлээж байна. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэх талаар голцуу ийм хоёр зүйлийн хэлбэрийн хэрэглэж байгаа юм байна.

     Нэгд, тухайлбал оюутад гурван жилын дотор багшийн ангийн үндсэн хичээлээ сурч, хагас жил хөдөө тосгоны дунд бага сургуульд дадлагын журмаар багшилж, дараа нь хагас жил дипломын ажлаа хийх явдал болно.

     Хоёрт, оюутад гурван жил үндсэн хичээлээ сурч, дараа нь нэг жил дадлагын багш хийж, дараа нь шууд аспиранторд сурах явдал болно.

     Энэ хайлт сүвэгчлэлийг сайтар хийхийн төлөө тусгай байгууллага байгуулан удирдуулж байна. Нэгд, их дээд сургуульд тусгай заан жолоодох газар байгуулж, хөдөө тосгоны дунд бага сургуульд туслах болон оюутдын дадлага боловсролын тусгай төлөвлөгөө боловсруулж, их дээд сургуулын багшийн ангийн ахалах ангийн оюутдын дотроос шилдэг оюутдыг сонгон шалгаруулж, хөдөө тосгонд очуулна. Хоёрт, ядуу хоцронгуй хөдөө тосгоны дунд бага сургуулийн дотор дадлага боловсролын бааз сургууль байгуулж, дадлага хийх оюутдыг хүлээн авч байна. Ийм сургууль нь орон нутгийн засаг захиргаанд хариалагдахын зэрэгцээ холбогдох их дээд сургуулын бодитой заан жолоодолгыг хүлээж, хичээл сургалт явуулж байна.

     Үүнээс гадна багшийн ангийн оюутдыг хэл, тоо, хими, пизик, урлаг, тамир гэсэн мэргэжлээр ялгалгүйгээр нэгдэлтэй зохион байгуулан багшийн хэсгүүд байгуулж, хөдөө тосгоны тогтсон сургуульд тогтсон хугацаатайгаар дадлагын багш хийлгэх нь солигдолтой боловч харицангуй тогтвортой байгшийн эгнээ бий болгосон байна.

     Холбогдох салбарууд энэ талын ажлыг тусгайлан санхүүжүүлж байгаа юм байна. Үүнд хөдөө тосгоны дунд бага сургуулийн багш бэлтгэх зардал, дадлага хийх оюутдын амьдралын нөхвөр, биеийн даатгал, хичээл сургалтын нөхвөр, унааны мөнгө зэрэг багтаж байна.

     Багшийн сургууль юм уу, их дээд сургуулийн багшийн ангийн оюутад хөдөө тосгоны дунд бага сургуульд дадлага хийж хөдөө тосгоны боловсролын үйлсийг дэмжих талаар их олон их дээд сургууль амжилттай хайлт хийж байгаагын дотор Хятадын Баруун өмнөдийн их сургууль зүй ёсоор орж байна. Тус их сургууль нь өнгөрөгч зууны 80-аад оны үеэс оюутадаа дадлага хийлгэж хөдөө тосгоны боловсролыг дэмжих туршилт хийж эхэлсэн бөгөөд цар хэмжээ нь тийм их биш ч гэсэн харин хэрэгжүүлсэн хугацаа нь нэлээд урт учраас их олон туршилга хурамтуулсан юм байна. 1999 онд тус их сургуулийн боловсролын дээд сургууль нь Шянганы Хүүхдийг туслах нийгэмлэгийн хандивын мөнгөөр "Шяо Сүншү" зулзаган нарс төсөл хэрэгжүүлж, багшийн ангийн ахлах ангийн оюутдыг хөдөө тосгоны дунд бага сургуульд дадлагын журмаар багшлуулж, илт амжилтад хүрсэн байна. Энэ үндэс дээрээ тус их сургууль 2002 оноос эхлэн дадлагын журмаар багшилуулах цар хүрээгээ өргөтгөж, жилд 300 гаруй оюутан зохион байгуулж хөдөө тосгонд очуулах уламжлал тогтоожээ. Энэ их сургуулийн тусалж байгаа хөдөө тосгоны дунд бага сургууль нийт 80 гаруй байгаа юм байна. Тэд нарын туслалцаатайгаар уулын багш дутуу, багш байсан ч мэдлэг боловсрол нь хүрэхгүй байсан хөдөө тосгоны хэсэг сургуулийн хичээл сургалтын байдал ихээр сайжирсан юм байна.