• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-01 21:12:48    
Ус хэмнэж өндөр үр ашиг гарч байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улс дэлхийн 7 хувийн усны нөөцөөр дэлхийн 21 хувийн хүний ундны асуудлыг шийдэж байна. Хүн амын өсөлт нэмэгдэж, эдийн засгийн хөгжил түргэтгэхийн дагуу усны нөөц баялаг багасаж байна.

     Өнөө Хятадын усны нөөцний нийт хэмжээ 2 трилион 800 тэрбум шоо дөрвөлжин метр байгаа. элхийд усны нөөц хэмжээгээрээ 6-рт жагсаж байна. Гэвч хүн нэгбүрд оногдох усны хэмжээ нь 2200 шоо дөрвөлжин метр л байна. Дэлхийн хүн тутмын хэрэглээнд ногдох усны хэмжээний 30 хувь орчим болно.

     Усны нөөц маш бага байгаа хүнд байдалд чиглүүлэн Хятадын засгийн газраас ус хэмнэх, усны нөөцийг ашиглах хэмжээг дээшлүүлэх зэрэг арга хэмжээнүүд давшүүлсэн байа.

     Хатан гол буюу Шармөрөн бол Хятадын умарт нутгийн том мөрөн болно. Ниншягийн хотон үндэстний өөртөө засах район болон Өвөр монголын өөртөө засах район хатан голоос ихээхэн хэмжээний ус авч үйлдвэрлэлд хэрэглэдэг байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ хоёр районы аж үйлдвэрлэл түргэн хөгжиж, ус хэрэглэх нь ихээр нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ орон нутгийн хөдөө аж ахуйн усжуулалтын районы дэд бүтэц хоцрогдонгуй болохоор усыг үрэн таран хийх нь их байна.

     2003 оноос Ниншя болон Өвөр монголынхон нь усны эрхийг шилжүүлэх ажлыг хийсэн байна. Тухайлбал аж ахуйн нэгжээс хөрөнгө оруулж, хөдөө аж ахуйн ус хэмнэх төслийг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн хэмнэсэн усыг аж үйлдвэрлэлд хэрэглэх гэсэн болно. Хятадын усжуулалтын Яамны орлогч сайд Хү Си-и хэлэхдээ, энэх арга барил нь ус хэрэглэх бүтцыг зохицуулж, хот суурин, аж үйлдвэр хөдөө аж ахуйн хоорондын усны нөөцийг зохицуулснаар, усны нөөцийг ашиглах үр ашгийг дээшлүүлж, орон нутгийн эдийн засаг нийгэмийн хөгжлийн усны шаардлагыг баталсан байна гэжээ.

     Анхны хэмжин тооцоолсон дүнгээр бол Өвөр монголын өөртөө засах район Хатан голын өмнөд эргийн усжуулалтын районы 2005 оны намрын усжуулалтын хэрэглэсэн усны хэмжээ нь 2004 оны мөн үеийнхээс 20 сая шоо дөрвөлжин метр ус хэмнэсэн байна. Төсөөллөөр 2010 он хүрэхэд усны эрхийг шилжүүлэх аргаар дамжуулан Ниншя болон Өвөр монголын хөдөө ж ахуйн аж үйлдвэр руу 600 сая шоо дөрвөлжин метр усны эрхийг шилжүүлж, аж үйлдвэрийн усны хэрэгцээг хангах болно.

     Аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн хооронд усны эрхийг шилжүүлж, Хятадын хөдөө аж ахуйн ус их хэмжээгээр хэрэглэж, усыг үрэн таран хийдэг асуудлыг зохих хэмжээнд шийдсэн байна. Гэвч хөдөө аж ахуйн ус хэрэглэхийг багасгахад хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийг дээшлүүлэхэд гол түшиглэх хэрэгтэй. Иймээс усжуулалтын арга хэлбэрийг өөрчлөх нь орон нутгийн хөдөө аж ахуйн ус хэмнэх ажлын гол тал нь болж байна.