ХОУР-гийн оросын сонсогчидтойгоо уулзах хурал Оросын Улан-Үүдэд боллоо
Хятад Оросын сэтгүүлчдийн "Хятад Оросын найрамдлын аялал" нэрэмжит хамтарсан сурвалжилгын груп 7-р сарын 31-нд Оросын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үүдэд, ХОУР-гийн ажилтадын орос сонсогчидтойгоо уулзах хурал зохион байгуулсан байна.
Улаан-Үүдийн цагаар 31-ний үдээс хойшийн 3 цагт, ХОУР-гийн орос хэлний нэвртүүлгийг хүлээн авч сонсдог тухайн газрын адил бус нас жил, адил бус ажил төрлийн арваад сонсогч Буриад зочид буудлын хурлын танхимд хүрэлцэн ирсэн байна. Тэд нар бол бүр ХОУР-гийн орос хэлний нэвртүүлгийн байнгын сонсогч юм.
Тэд нар бас өөрсдөө сонсогчдын клуб байгуулсан байна. Хятад Оросын сэтгүүлчдийн "Хятад Оросын найрамдлын аялал" нэрэмжит хамтарсан сурвалжилгын груп тус нутгаар өнгөрөн гарах тохиолоор, радио долгионы хоёр үзүүрт л байдаг байсан найрамдлын халуун гар уулзаж, их баяр хөөр болсон байна.
|