• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-02 16:33:04    
Хятад улсад ирж их сургуульд сурах

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсад ирж их дээд сургуульд суралцахад зохих хэмжээний хятад хэлний түвшинд хүрсэн байх хэрэгтэй байдаг бөгөөд, заримдаа бас их дээд сургуулиудын шаардлага ёсоор сургуульд элсүүлэхийн өмнөх шалгалт өгдөг тохиолдолтой. Ийм болохоор, сурагчид сүлжээгээр хятадын их дээд сургуулиудтай харилцаж, хэрэв элсүүлэгдэж чаддаг л бол, Хятадад ирж гар гүйцэтгэл биелүүлэхэд их дөхөм байдаг юм. Одоогийн байдлаар Хятад оронд нийт 300 гаруй их дээд сургууль гадаадын оюутан элсүүлж болох баталгаа аваад байна.

     Хятад улсад ирж их дээд сургуульд суралцахад суралгын төлбөр нь их хямд байдаг. Сургууль болон сурах мэргэжлээс шалтгаалан хоорондоо бас ялгаа зөрүүтэй байдаг, одоод ерийн байдалд хүн бүрийн жил тутмын суралгы зардал 20 мянган юань орчим байна.

     Гадаадын оюутан өөрийн оронд нь ирж дээд зэргийн боловсрол хүртэхийг Хятад улс маш чухалчлан үзэж, түүнийг олон улс дэх боловсролын статусаа дээшлүүлж, дэлхийн нэгдүгээр зэргэллийн их сургууль байгулах нөхцөлийн нэг гэж үздэг байна. Хятад улс олон арга хэмжээ авч, гадаадаас хятадад ирж сурах оюутнуудын орчин ахуйг сайжруулж, нэн олон гадаадын оюутан, ялангуяа аспирантын хятадад ирж сурахыг нь урамшуулж байна.

     Хятадад байгаа гадаадын оюутануудын тухай

     Сүүлийн жилүүдэд хятадын эдийн засаг түргэн хөгжиж, олон улс дэх байр суурь нь өдөр ирэх тутам дээшилэхийн хэрээр, улам олон гадаадын залуучууд манай оронд ирж суралцах болж байна. Одоогий байлдаар манай оронд ирж сурч байгаа гадаадын оюутан 77 мянгад хүрч, тэд нарын дотрох 90 гаруй хувийн хүн нь хувийн зардлаар сурч байна. Тэд голцуу өмнөд Солонгос, Япон, Америк, Вьетнам, Индонез, Таиланд, Герман, Орос, Балба, Франци, Австрали, Малайз зэрэг 170 гаруй улс орон газар нутгаас ирсэн юм.

     Гадаадын оюутнууд манай оронд гол нь Хятад хэл, Хятадын соёл, Хятадын түүх, Хятадын анагаах ухаан болон Хятад эм зэрэг мэргэжлээр сурч байна. Сүүлийн жилүүдэд улам тэлэн өргөжөөд хууль зүй, санхүү эдийн засаг, нягтлан бодогч болон байгалийн шинжлэх ухааны мэргэжлүүд нэмэгдсэн байна.

     Хятад улс олон арга хэмжээнүүд авч, гадаадаас хятадад ирж суралцах оюутнуудын цар хүрээг нэмэгдүүлж байна. Тухайлбал, гадаадын оюутан сургуулиас гадуур хятадын оршин суугчдын гэр хорололд амьдарч болохыг нь зөвшөөрч, хятадын ард иргэдтэй улам бүр дотноор харилцаж, хятад орныг улам гүнзгий ойлгуулах болгосон байна. Хятад хэлний түвшин нь төдий л өндөр биш оюутны хятадад ирж суралцахыг нь урамшуулж, аспирантаар хичээллэхдээ,Хятад ангили хоёр хэлээр зэргээр хичээллэж болох юм.

     Бүрэн бус бүртгэлээс үзэхэд, шинэ Хятад улс байгуулагдснаас хойш, хятадад ирж сурч судалсан гадаадын оюутны тоо 630 мянгаас давсан байна. Тэд дэлхийн 170 гаруй улс орон газар нутгын өнцөг булан бүхэнд тарж байна. Тэд өөрийн орны бүтээн байгуулалт хөгжил, өөрийн орон болон Хятадын хэлхээ холбоо, хамтын ажиллагаанд тус төхөм үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

     Хятад хэл сурах тухай

     Хятад хэл сурах нь маш олон гадаадын оюутнуудын Хятад улсад ирж сурахын зорилго болно. Одоогийн байдлаар, Хятад улсад ирж сурч байгаа гадаадын оюутнуудын 60 гаруй хувий хүн нь хятад хэл сурч байна. Хятад улсад хятад хэл сурахад их уян хатан байдаг. Хэдэн сараар сурч болно, хэдэн долоо хоногын курс дамжаанд ч сурч болно. Бас 4 жилийн хугацаатай үндсэн ангид хамрагдан сурч ч болно. Манай орон гадаадын оюутнуудад өөрт нь маш зориулалттай сурах бичиг редакторлан бичиж, сургуулиуд нь оюутнуудын адил бус хэр хэмжээг үндэслэн, хоёр хэлээр юмуу, ганц хятад хэлээр хичээлдэг байна.

     Хятадад ирж хятад хэл сурахад олонх байдалд их сургуульд явагдаж байна. Одоогийн байдлаар, Хятадад нийт 300 гаруй их дээд сургууль гадаадын оюутан элсүүлэн хятад хэл сургаж байна. Ийм болохоор оюутан сурагчид өөрийн байдлаа үнднслэн сургуультай шууд харицаж болно.

     Хятад улс 1992 оноос эхлэн хятад нэлний хэр хэмжээг шалгах шалгалт хээгжүүлж ирсэн юм. Энэ шалгалт нь оюутнуудын хятад хэлний түвшнийг тогтоох олон дэс зэрэглэлтэй байдаг. Ийм шалгалт нь Хятад улсад төдийгүй дэлхийн 28 улс орон болон бүс нутагт шалгалтын хэдэн арван цэг ажиллуулаад байгаа юм. \Номин бэлтгэв\