• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-02 16:35:57    
Фү Дан их сургууль

Хятадын Олон Улсын Радио

     Одоо танд Хятадын хоёр их сургуулийн байдлаас танилцуулья.

     Хятадын аж үйлдвэр худалдааны хамийн том хот Шанхайд байдаг Фү Дан их сургууль бол Хятадын байгалийн шинжлэх ухааны мэргэжлээр онцлогоо болгосон хамгийн нэрд гарсан ерөнхийлсөн их сургуулиудын нэг болно.

     Уг сургууль нь хүмүүнлэг, нийгэм, байгаль, техник, удирдлага болон анагаах ухааны шинжлэх ухаан зэрэг олон төрлийн салбартай бөгөөд, Гадаад Хэлний дээд сургууль, Хэвлэл Мэдээллийн дээд сургууль, Амь Насны Шинжлэх Ухааны дээд сургууль, Шаньхайн Анаагах Ухааны дээд сургууль, Програм судлалын дээд сургууль зэрэг бүтэн өдрийн сургалтанд хамрагдсан 15 дээд сургууль болон 72 факултеттэй, шинжилэх ухааны хэдэн салбарыг хамарсан судалгааны 91 төвтөй. Одоогийн байдлаар, Фү Дан их сургууль нь олон улсад нэр нөлөө бүхий эрдэм шинжилгээний төвийн нэг болоод, 30 гаруй улс орон газар нутгын их дээд сургууль болон эрдэм шинжилгээний салбаруудтай хамтын ажиллагаа хэлхээ холбоо тогтоогоод байгаа юм.

     Фү Дан их сургуульд одоо бүтэн өдрийн сургалтанд хамрагдсан 25 мянга гаруй оюутантай, гадаадын оюутан 1650 байна.

     Та хэрэв уг сургуулийн нэн олон байдалтай танилцья гэж бодож байбал http://www.fudan.edu.cn/ гэсэн вэб сайтаар танилцах болов уу?

     Бээжингийн багшийн их сургууль

     1902 онд байгуулагдсан Бээжингийн багштйн их сургууль бол хятадын түүхэн дээрх хамаг анхны багшийн их сургууль бөгөөд, хятадын хамаг нэрд гарсан багшийн их сургуулиудын нэг байж, олон төрлийн багштйг бэлтгэн хүмүүжүүлэх чухал бааз болох юм.

     Бээжингийн багштйн их сургуульд Боловсролын дээд сургууль, Багшийг бэлтгэн хүмүүжүүлэх дээд сургууль, Хятад хэл соёлын дээд сургууль, Сэтгэл зүйн дээд сургууль зэрэг 15 дээд сургуультай, үндсэн ангийн оюутны 48 тусгай мэргэжилтэй. Уг сургуулийн боловсролын зүй, сэтгэл зүй, сурах наснаас өмнөх боловсрол зэрэг салбарын судалгаа нь нийт хятадын хэмжээнд маш нэр хүндтэй юм.

     Бээжингийн багштйн их сургуульд 2500 шахам багш ажилтан, 1000 гаруй гадаадын оюутантай.
Сүүлийн жилүүдэд, Бээжингийн багшийн их сургууль нь багшийн мэргэжлийн судалгаа шинжилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ, багшийн сургуулийн боловсролоос бусад талын эрдэм шинжилгээг хөгжүүлж байна. Бээжингийн Багшийн их сургууль нь боловсролын удирдлагын эх баялагаа гүйцэд ашиглан, ажилын байран дээр байгаа маш олон багшнар болон боловсон хүчнийг бэлтгэл дамжаанд хамарсан байна.

     Та Бээжингийн Багшийн их сургуулийн тухай улам олон мэдээлэл авах хүсэлтэй бол та http://www.bnu.edu.cn/ гэсэн вэб сайтаар тантлцаж болно.