• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-02 16:38:21    
Пү ми үндэстний бага сургууль

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун өмнөд нутгийн Юүнь Нань мужийн Лань Пин сянь бол хүн ам цөөнтэй Пү ми үндэстэн гол төвлөрөн амьдардаг газар юм. Урт хугцааны турш уг районы эдийн засаг хоцронгуй сургуулийн нөхцөл байдал тааруухнаас болж олон хүүхэд сургууль завсардаж байжээ. Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар үндэстний цөөнхийн районыг тэтгэн дэмжих эрч хүчээ нэмэгдүүлснээс Пү ми үндэстний сургуулиудын хичээл сургалтын байдал тодорхой хэмжээгээр сайжирсан байна. Одоо та бүхэн Гань Жүхэ бага сургууль болон сургуулийн захирал Пү ми үндэстний багш Шүн Юйвэнтай танилцахаар дамжин энэ сайжирсан байдлыг ойлгоно уу.

     Гань Жүхэ бага сургуулийн захирал Шүн Юйвэнь өдөр бүр өглөө эрт босоод тогоочид туслан сурагчдын өглөөний хоолыг бэлэн болгоно. Саруул цэвэрхэн хоолны газар хэдэн мөр цо шинэ ширээ зэрэгцүүлэн тавьжээ. Энэ жижиг хоолны газар нь ч түүний хүчин зүтгэлтэй салшгүй юм.

     Энэ ширээнүүд бүр шинэ шүү, 24 хүүхэд зэргээр хооллоход асуудалгүй гэжээ.

     Гань Жүхэ бага сургууль нь өнөө 150 сурагчтай, гэр нь хол сурагч дотор байранд сууж байдаг. Сурагчдын амьдралыг сайн төвхүүлэхийн төлөө саяханаас энэ жижиг хоолны газрыг ажиллуулсан юм. Үүнээс өмнө сурагчид хичээл тараад гал хийж хоол ундаа өөрөө бэлтгэдэг байжээ. Лань Пин сяний засгийн газар Гань Жүхэ бага сургуулийн хичээл сургалтын чанарыг сайжруулахын төлөө арга хэмжээ авч сяний төвөөс залуу багш нарыг урьж ажиллуулсан байна. Гэвч сургуулийн нөхцөл байдлын хязгаарлалаас болж хэдэн багш нэг өрөөнд сууж байна. Сургуулийн захирал Шүн Юйвэнь үүний төлөө сэтгэл зовож явдаг юм. Жан Минь бол энэ сургуульд ирж багшлаад нэг жил гаруй болж байна.

     Тэрээр хэлэхдээ, эндэхийн нөхцөл байдал нилээд тааруухан, сая ирэх үед байрт хулгана хүйж байдаг гэжээ.
Өнөө засгийн газраас хөрөнгө мөнгө олгохоо нэмэгдүүлснээр сургуулийн хажууд хоёр давхар багш нарын байр барьж энэ 9-р сард ашиглалтад шилжиж багш нар орж суух болохоор сургуулийн захирал Шүн Юйвэний сэтгэлийн зовлон арилсан байна.

     Тэрээр хэлэхдээ, дээр дор арван хоёр өрөөтэй энэ байшин ашиглалтад орвол гадаас урисан багш нар тохилог сайхан орон сууцтай болно гэжээ.

     Энэ жил 57-тай Шүн Юйвэнь хүүхэд ахуй насандаа энд сурч хүмүүжиж гарсан тул Гань Жүхэ бага сургуульд онцын хайртай юм. Тухайн үед сургууль нь хэдэн тасалга муухан модон байшинтай байжээ. Тэр үеэс аль нэг өөдөр сургуулиа сургууль шиг авч явна гэж зориг шийдэж байжээ. Хатуужилтай суралцсаны дүнд Шүн Юйвэнь багшийн сургуульд шалган орж, хүүхэд ахуй насны хүсэл мөрөөдлөө биелүүлэх суурийг тависан байна.
Олон жил гадна газар ажиллаж байснаа Шүн Юйвэнь 1995 онд нутагтаа буцан ирж Гань Жүхэ сургуульд багшилсан байна. Сургуульд гарсан өөрчилт нь түүний үйлс бүтээх шийдвэр зоригийг нэн эрчилсэн билээ.

     Тэрээр хэлэхдээ, сургууль их өөрчлөлт хөгжилтэй болж хэд хэдэн хүн их сургуульд шалган орж төгссөн байна. Нэн олон хүн их сургуульд элсэж, мэдлэг чадвартай нэн олон хүн тодрон гарахыг би хүсч байна, ингэвэл нутаг усны маань хөгжилд ашигтай юм гэжээ.

     Сургуулийн захиралыг нэн итгэл төгс болгосон нь Хятадын засгийн газрын хэрэгжүүлсэн ядуу амьралтай сурагчдын сургалтын төлбөрийг хэлтрүүлж нэн ядуу сурагчидад тэтгэлэг олгох бодлого юм. Энэ бодлогын ачаар өнөө хүүхэдүүд сургууль завсардах байдал гарахгүй болсон. Хүүхэдүүд эдийн засгийн талаар дарамт байхгүй болсноор сэтгэл амар суралцах болж, нэн олон хүн их дээд сургуульд суралцах боломжтой болж эрдэм мэдлэгтэй хүмүүс үе үеэс олшрон нэмэгдэж, надад шиг эх сургуульдаа ирж багшлэх хүн нэн олон болно гэж захирал Шүн Юйвэнь сургуулийнхаа ирээдүйд маш өөрдөг сэтгэлтэй итгэл төгс байна. /Урангоо орчуулж бэлтгэв/