1. Эсэргэнэ:
Телевизийн экранд үлэмж хэмжээний тогтуун цахилгааны цэнэг байдаг, энэхүү төвлөрсөн цэнэг нь гэрэл тоосоор дамжаад хүний нүүр царайнд хүрдэг, ийм байдалд нүүр царайгаа нэн даруй аятай сайхан угааж цэвэрлэхгүй юм бол нүүр царай дээр чинь арилгаж цэвэрлэхэд бэрхтэй оог цоог толбонууд буюу эсэргэнэ гарч болзошгүй юм.
2. Телевизийн нөлөөнөөс болсон ганцаардмал өвчин:
3-7 насны хүүхдүүд урт хугацаагаар зурагт үзвэл алсдаа тун ганцаардмал мөртөө хүмүүстэй үл нийлэх маш сонин зантай болдог юм байна, энэ бол нэг зүйлиийн сэтгэл зүйн өвчин эмгэг юм.
3. Ханиад хүрэх:
Телевизорын дэргэд удаан хугацаагаар суухад гэрийн гадна хийх ажил цөөрч, нарны туяанд ээгдэх хэмжээ багасч, шинэ сайхан агаар амьсгалах нь багасч, булчин махбодийн дархлаа буурдаг учираас тун амархан ханиад хүрдэг байна.
4. Таргалах өвчин:
Телевиз сонирхоход бие цогцын хөдөлгөөн багасч, арьсны дор өөх хурж байдаг, телевиз үзэхдээ бас энерги ихтэй аар саар хүнсний зүйл идэх нь ч хүмүүсийг санаандгүй байдалд таргалуулдаг байна.
5. Нүд хатах өвчин:
Зурагтын дэлгэцний өөдөөс хараад удаан цагаар суухад нүдний цэцгийд цус хурж, нүдний цэцгийн харааны мэдрэх чадавхыг алдагдуулхын зэрэгцээ нүдний цэцгийг хуурай болгодог байна, ингээд хүнд ноцтой нөлөө гарах юм бол харааг муудуулж, ургал мэдрэлийг замбараагүй болгодог байна.
6. Гэдэс ходоодны өвчин:
Телевиз үзэхийн дагуу хоол идэх нь ходоодны чадавхыг муугаар нөлөөлдөг.
Бүртгэлээс үзвэл, телевизийг залгаагаар 3 цагаас илүү үзсэн хүмүүсийн 40%-иас дээших нь бүгд ходоод унжих өвчин болон ходоодны шархлаа зэрэг өвчин эмгэгт нэрвэгдсэн байна.
7. Зүрх судасны өвчинд нэрвэгдэх:
Аймшгийн буюу сэдэлт ихтэй телевизийн кино үзсэний дараа цусны даралт нэмэгдэх юм уу зүрхний өвчин хөдлөх зэрэг илрэл гардаг байна.
Телевизийг 3 цагаас хэтэртэл үзэх юм уу маш удаан цагаар сонирхож суух нь энэхүү 7 зүйлийн өвчинд амархан нэрвэгдэж болзошгүй бөгөөд хүний бие махбодийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг назгай талтай болохоор хэн хүн ч гээд телевиз үзэх цагаа аятай сайхан тохируулбал зүйтэй юм. \Л.Буянтогтох орчуулав\
|