[Radio]Аль эрт хэдэн зуун жилийн тэртээ, Монгол үндэстэн дэлхийн улс түмний сонорт нэр алдраа мөнхжүүлснээс аваад, монгол үндэстний түүх, гүн ухаан, эдийн засаг, соёл, зан заншил зэрэг нь олон орны эрдэмтэн мэргэдийн анхаарлын төвд орж, улмаар монгол судлал хэмээх дэлхийн хэмжээний судалгаа шинжилгээний бие даасан тусгай том хүрээ, эгнээг бүрдүүлсэн билээ. Өнөөдөр гэхэд монгол судлал нь дэлхийн олон улс оронд маш их хөгжиж, судалгаа шинжилгээний цар хэмжээ нь цаашид өргөжин тэлсээр байгаа нь монгол эрдэмтдийн хийж байгаа ажлууд, тэдний бүтээж байгаа зүйлүүдээс тодхон харагдаж байгаа юм.
Хятадын Олон Улсын Радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн газрын сурвалжлагч О. Дарамбазар энэ оны 7-р сард Өвөр Монголын Өөртөө Засах Районы төв Хөх-хот орж, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургууль болон Монгол Судлалын Төвийн доктор, профессор, докторантын жолоодогч багш Буян-дэлгэр гуайг тусгайлан сурвалжилж, орчмын жилд түүний хийсэн эрдэм шинжилгээний ажил болон дэлхийн монгол судлалын сүүлийн үеийн хөгжлийн байдал, түүний чиглэл хандлага, данс архивын цуглуулга эмхтгэл, хэвлэл нийтлэл жич түүнээс монгол түүх судлалд үзүүлэх үр нөлөө, Хятад Монгол хоёр орны монгол түүх судлаач эрдэмтдийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг асуудалтай холбгдуулан санал бодлыг нь сонссон юм.
|