Баруун бүсийн хөгжлөөр тааруухан бүсийг улам хөгжүүлж, тухайн орон нутгийн 400 сая иргэдийн амьдралыг баян чинээлэг болгохын төлөө Хятадын засгийн газар баруун бүсд хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлж, баруун бүсийн 12 төсөлд дахин 165 тэрбум 400 сая юаний хөрөнгө оруулхаар тун саяхан мэдээлсэн байна.
Хятад улсад өөрчлөлт хийж нээлттэй болгох бодлого хэрэгжүүлснээс хойш, зүүн хэсгийн тэнгисийн эрэг дагуугийн бүс нутаг маш түргэн хөгжиж, эдийн засаг нь маш түргэн нэмэгдэж, ард иргэдийн амьдрал ихээр сайжирсан байна. Үүнтэй зэрэгцүүлбэл, баруун бүсийн хөгжил даанч удаан байна. Хятадын баруун бүсд 12 муж хот багтаж байна. Байгаль, түүх, нийгмийн зэрэг шалтгаанаар, хөгжлөөр таруухан, Хятадын ядуу хүн амын олонх нь баруун бүсд амьдарч байна. Зүүн баруун бүсийн хөгжлийг тэнцвэртэй ахиулхын тулд Хятадын засгийн газар 2000 оноос эхлэн баруун бүсийг ихээр хөгжүүлэх стратеги хэрэгжүүлж, баруун бүсд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн байна.
Хятадын Төрийн Зөвлөлийн Баруун бүсийг нээн хөгжүүлэх албын эдийн засаг нийгмийн хэсгийн орлогч дарга ноён Фи Жирүн хэлэхдээ,
Баруун бүсийг нээн хөгжүүлж эхэлсэнээр, Хятад улс баруун бүсд шинэ төслүүд ажиллуулж байгаа бөгөөд 2000 оноос 2005 оны хооронд 70 том төсөл ажиллуулсан бөгөөд энэ онд мөн 12 гол гол төслийг эхлүүж, нийт 1 триллион 160 тэрбум юаний хөрөнгө оруулсан байна гэжээ.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, Хятад улсын энэ оны баруун бүс нутгийг нээн хөгжүүлэх 12 төсөлд зам харилцаа, уул уурхай, аж үйлдвэр болон эрүүл мэнд зэрэг олон салбар багтаж байгаа бөгөөд бас баруун бүсийн нэг төмөр зам, 3 засмал зам, нисэх онгоцны 5 салбар зам багтаж байна, үүгээр дамжуулан баруун бүсийн тээврийн хүчин чадлыг улам дээшлүүлэх болно. Баруун бүсд том оврын нүүсний уурхай, усан цахилгаан станц, усны санг өөрчлөн байгуулж, дэд бүцсийн бүтээн байгуулалтыг үргэлжлэн эрчимжүүлэх болно. Шин Жянд 1 сая 200 мянган тоннын калийн бордооны барилна байгуулж, Өвөр монголд 400 мянган тооны хөнгөн цагааны барилга байгуулж, тухайн орон нутгийн онцлогтой аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах болно гэжээ.
Тэрээр бас хэлэхдээ, эдийн засгийн хэт түргэн өсөлтөөс зайлхын тулд Хятадын засгийн газар өнөө хөрөнгө оруулалтын нийт хэмжээг зүй зохистой хяналттаа авч байна. Ийм байдалд Хятад улс баруун бүсийн 12 төсөлд их хэмжээний хөрөнгө оруулхаар тогтоол гаргасан явдал нь баруун бүсийг нээн хөгжүүлэхийг тэмжих Хятадын засгийн газрын бодлого нь байдлын хувьралтын дагуу сулрах биш харин баруун бүсийн нээн хөгжүүлэх Хятадын засгийн газрын стратегийн бодлого тогтвортой байгаа юм гэжээ.
Эдгээр гол гол төслүүдийг Хятадын засгийн газар маш хүндэтгэж чухалд үзэж байгаа явдал бол эдгээр төслүүд нь баруун бүсийн хөгжлийг ахиулахад маш чухал ач холбогдолтой байгаа юм. Тэрээр бас хэлэхдээ, Эдгээр гол гол төслүүдийг хэрэгжүүлж байгаа нь баруун бүсийн дэд бүтцсийн хоцрогдсон байдлыг өөрчлөх, эклогын нөхцлийг сайжруулах, баруун бүсийн өөрийнх нь хөгжлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, ардын амьдралын түвшинг сайжруулахад маш чухал ач холбогдол үжүүлэх болно. Үүний зэрэгцээ зүүн баруун бүсийн эдийн засгийн солилцоо болон хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүх Хятадын эдийн засгийн бүтцийн зохицуулалтыг ахиулахад маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Өнөө Хятадын баруун бүсийг ихээр нээн хөгжүүлэх стратеги нь үр дүнд хүрч байна. Сүүлийн жилүүдэд баруун бүсийн зарим мужийн эдийн засгийн өсөлтийн хурд нь бүх Хятадын түвшинээс давж, ард иргэдийн орлого нэлээд түргэн өсч байна. Эдгээр гол гол төслүүдийг биелүүлж, баруун бүсийн зам харилцаа, дэд бүтцийн байгуулалтын байдал улмаар сайжирч, баруун бүсийн эдийн засаг, нийгэм нийт нэн түргэн хөгжих болно гэжээ. \Г. Сайн-Өлзий хянан тохиолдуулав.\
|