• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-03 15:32:43    
Иорданы Хашимитын Вант Улс

Хятадын Олон Улсын Радио

     Нутаг дэвсгэр: 89 мянга 340 хавтгай дөрвөлжин км.

     Хүн ам: 2004 оны байдлаар таван сая 480 мянга, ихэнх нь Араб хүн, түүний дотрохи 60 хувь нь Палестин хүн, мөн Туркмен хүн, Армени хүн, Киргиз хүн байдаг. Араб хэл бол төрийн хэл, Англи хэл түгээмэл хэрэглдэг. 92 хувийн иргэн нь лалын шашин шүтдэг бөгөөд сунитын бүлэгт хариалагддаг. 6 хувь нь христосын шашин шүтдэг.

     Нийслэл: Амман, 2004 оны байдлаар хоёр сая 126 мянган хүн амтай, нийт хүн амын 38,8 хувийг эзэлж байна.

     Төрийн тэргүүн: улсын ван Авдулах хоёрдугаар Бин Ал-Хуссейн, 1999 оны 2-р сарын 7-ны өдөр сууринд суув.

     Ерөнхий байдал: Иордан нь Азийн баруун хэсэнг, Арабын хойгийн баруун хойт хэсэгт байж, барууншаа Палестин, Израильтай хил нийлэж, хойшоо Сиритай хөршилж, зүүн хойт, зүүн өмнө, өмнө далаараа Саудын Арабтай хая нийлэн оршиж байна. Иордон бол үндсэндээ далайд гарцгүй орон гэж хэлж болхоор ганц далайн боомттой орон, нийслэл Амман болон баруун хэсгийн уулан нутаг нь завсарын халуун бүсийн Газрын дундад тэнгисийн цаг агаартай, цаг агаар урин дулаан, 1-р сарын дундаж агаарын хэм нь 7 – 14 хэм, 7-р сарын дундаж агаарын хэм нь 26 – 33 хэм.

     Иордан уул нь Палестины нэг хэсэг нь байжээ. Манай тоололын 7-р зууны эхэн үед Арабын хаант улсын харианд оров. 1517 онд Осман хаант улсын харианд багтав. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш Английн мэдэлд шилжив. 1921 онд Англи нь Палестиныг Иордан голоор зааг болгон хоёр хэсэгт хувааж, баруун хэсгийг мөн Палестин гэж, зүүн хэсэгт нь Иорданы эмирт улс байгуулсан байна. 1946 онд Англи нь Иорданы тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв. Мөн оны 5-р сард Иорван нь улсын нэрээ Гадар Иорданы Хашимитын вант Улс гэж нэрлэв. 1948 оны 5-р сард болсон Араб Израилийн нэгдүгээр удаагийн дайнд Иордан нь Илрдан голын баруун эргийн 4800 хавтгай дөрвөлжин км газар нудгийг эзэлж, 1950 оны 4-р сард Иордан болон баруун эрэг нэгдэж, улсын нэрээ Иорданы Хашимитын Вант Улс гэж өөрчлөв. 1967 онд болсон Араб Израйлийн гуравдугаар дайнд Израиль Иордан голын баруун эргийг эзлэв. 1988 оны 7-р сард Иорданы ван Хуссейн Иордан голын баруун хэсэгтэй "хууль зүй болон засаг захиргааны хэлхээ холбоо"-гоо тасална гэж мэдэгдэв. 1994 оны 10-р сард Иорпан нь Израильтай энхийн хэлэлцээр байгуулж, 1995 оны 2-р сарын 9-ний өдөр Иордан нь Израильд эзэлэгдсэн 340 орчим хавтгай дөрвөлжин км газар нутгаа буцааж авсан байна. \М.Цэцэн бэлтгэв\