Сайн байцгаана уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гариг болгонд бэлтгэн явуулдаг "Уянгын тойрог" нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд манай нэвтрүүлгийн энэ дугаарт Өвөр монголын алдарт дуучин Алимааг та бүхэндээ танилцуулъя.
Алимаа нь 1963 оны 11-р сарын 7-ны өдөр мэндэлжээ. Их сургуулийн үндсэн анги төгссөн, улсын нэгдүгээр дэсийн жүжигчин, 1985 оны 7-р сард Хятадын Шанхай хотын дуу хөгжмийн дээд сургуулийн дууны факультетийг төгсчээ. Сургуульд байхдаа, Хятадын алдарт соён гэгээрүүлэгч, нэрт дуучин Жюй Шиүфан багшийн гарын шавь болж, төгссөнийхөө дараа Өвөр Монголын дуу бүжгийн чуулгад орж ажилласан байна.
Алимаа нь олон арван шагнал сайшаал хүртсэн юм. Энд жишээ болгон дурдвал 1987 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы 2-р удаагийн үндэстний цөөнхийн залуу дуучдын тэмцээнд онц шагнал авч, 1988 онд Хөххотын залуу дуучдын тэмцээнд мэргэжлийн шилдэг шагнал хүртжээ. 2001 онд Бээжинд болсон "Түмэн газрын тал нутгийн үзэсгэлэн" нэрэмжит 2-р удаагийн дэлхийн үндэстний цөөнхийн дуу урлагийн хариу мэдүүлэлтийн тоглолтод оролцсон байна. 2002 онд "Ээж тал" хэмээх томоохон жүжгийн гол дүрд тоглосон байна. За одоо хамтаар Алимаагийн дуулсан дуунаас сонсъё. /Дуу/Түмэд. Хүчит редакторлов/
|