600 жилийн өмнө, манай тоололын 1405 оны намар, Хятадын Мин улсын нийслэл Нанжин хотын гаднах Хөх мөрний портод дарбуул далбаа намирч, тухайн үеийн дэлхийн хамаг том усан онгоцны анги мордох тушаал хүлээн зогсож байлаа. Энэ усан онгоцны ангийн дарга бол та бүхэнд танилцуулах гэж байгаа Хятадын эртний алдарт далайчин Жэн Хэ мөн.
Жэн хэгийн уул нэр нь Ма Сан-бао гэдэг, 1371 онд Юньнаны Хотон үндэстний гэр бөлд төржээ. Түүний өвөө болон эцэг нь бүр Лалын шашны сүжигтэн бөгөөд Майгаад мөргөл үйлдэж өнгөрсөн болохоор алсын тэртээх лалын орны тухай сайн ойлгож, мөн бартаа хайх зоригтой улсууд байсан юм байна.
Жэн Хэ-г 11 тай байхад нь хааны шатар цэргүүд түүнийг мянган газрын алс дахь нийслэл хот Нанжинд барин аваачиж, ханы хазуу дахь тайгаан болгожээ. Жэн Хэ уулаас цэцэн сэргэлэн хүн тул хаан эзэний таалалыг ихэд олж, эзэн хаан түүнд Жэн овог хайрласнаар, Ма Сан бао маань Жэн Хэ гэсэн нэртэй болжээ.
Жэн Хэгийн амьдарч байсан үед хятадчууд, Хятад орныг алтан дэлхийн гол төв гэж үздэг болохоор, Хятадын хаан нь ч өөрийгөө дэлхийн удирдагч гэж бодож байлаа. Иймээс Жэн Хээг 34-тэй тэр жил, тухайн үеийн хаан эзэн Жү Лү өөрийн төр гүрний хүчээ бусадад гайхуулахын төлөө Жэн Хээг томьлон, хөлөг онгоцот ангийг тэргүүлэн, баруун далайд аялуулахаар томилжээ. Нанжин хот нь Хятадын хамгийн том мөрөн- Хөхмөрний эргэд байрлаж байдаг болохоор хөлөг онгоцны ажил төрөл нь эндэх уламжлалт аж үйлдвэр болсоор ирсэн юм.
Жэн Хээгийн хөлөг онгоцных нь том жижиг хэдэн арван хөлөг онгоцтой, хорин мянга гаруй ажилтадаар бүрэлджээ. Хөлөг онгоцон дээрээ Хятадын торго дурдан, шаазан эд, гар урлалын бүтээгдэхүүн ачиж явжээ. Аль нэг оронд хүрвэл Жэн Хэ хааны зарлигыг тунхаглан уншиж, тэр орны ванд мөнгөн тамга, бэлэг сэлт бэлэглэж байлаа. Баруун далайгар ингэж 28 жилд долоо удаа аялажээ. 1435 онд жар гаруй өндөр настай Жэн Хэ долдох удаа баруун далайд аялаад эх орондоо буцах зам зуур, ядарч зүдэрсэний уламаар Энэтхэгт нас баржээ. Түүний хөлөг онгоцны анги нь Жэн Хээгийн цогцосыг Хятадад тээж авчраад, Нанжингийн үзэмжит сайхан Ню шү шан ууланд оршуулжээ. /Пэрлаймаа орчуулав/
|