Хятадын тусгайлан Күнзийн ордны хоол хийдэг анхны рестран – Күн Шаньтан рестран 1985 оны 2-р сарын 10-ны өдөр Шаньдүн мужийн Жинань хотхд байгуулагдав. Энэ рестран нь тусгайлан Күнзийн ордны найр зохиож, Күнзийн ордны 60 гаруй төрлийн нэрт хоол хийдэг юм.
Хамгийн олон давхартай аялал жуулчлалын орчин үеийн зочид буудал: 1991 оны үеийн байдлаар Хятадын хамгийн олон давхартай аялал жуулчлалын орчин үеийн зочид буудал бол 1983 оны 5-р сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаа эхлэн явуулж, зочид гийчид хүлээи авч эхэлсэн, Наньжингийн хөл хөдөлгөөи ихэтэй Шинь Жэкөү гудамжинд байдаг Жинь Лии зочид буудал болно. Энэ зочид буудал нийт 37 давхартай, барилгын нийт талбай нь 60 мянган ам метр, 36 давхарт нь эргэдэг рестрантай, нэг цагт нэг эргэдэг. Орой дээр нисдэг тэрэг буух талбайтай.
Олон улсын аялал жуулчлалын их шагнал хүрдсэн цорын ганц зочид буудал: 1991 оны байдлаар Хятадын олон улсын аялал жуулчлалын их шагнал хүрдсэн цорын ганц зочид буудал бол Бээижнгийн Хэпин зочид буудал юм. 1991 оны 1-р сарын 26-ны өдөр Испанийн Мадридад болсон Олон улсын аялал жуулчдадын 11-р яармаг дээр Бээжингийн Хэпин зочид буудал нь "1991 оны олон улсын аялал жуулчлалд тус дөхөм үзүүлсэн их шагнал" хүртсэн байна. Энэ шагналыг дэлхийн олон газрын нэрт зочид буудлын байгууллага шалгаруулан гаргадаг юм байна.
"дэлхийн нэгдүгээр зэргэлэлийн зочид буудлын байгууллага"-д элссэн анхны буудал: Хятадын бие даан зураг тасал хийж, бие даан байгуулж, бие даан эрхэлсэн буудлуудын дотроос "дэлхийн нэгдүгээр зэргэлэлийн зочид буудлын байгууллага"-д элссэн анхны буудал бол Гуанжөү хотын Бай Тянь-э зочид буудал юм. Тус зочид буудлыг 1985 оны 7-р сарын 1-ний өдөр"дэлхийн нэгдүгээр зэргэлэлийн зочид буудлын байгууллага" элссэн байна. Энэ байгууллага бол 1982 онд байгуулагдсан, 40 гаруй орны өндөр зэргэлэлийн 190 гаруй зочид буудал гишүүнтнй байгууллага юм.
Аялал жуулчлалын системийн өөрөө мөнгө төгрөг бэлтгэж байгуулсан анхны агаарын тээвэрийн компани: Хятадын аялал жуулчлалын системийн өөрөө мөнгө төгрөг бэлтгэж байгуулсан анхны агаарын тээвэрийн компани бол 1988 онд Наньжинд байгуулагдсан, Наньжин хотын аялал жуулчлалын удирдах гэзэрт хариалагдах Хятадын нэгдсэн агаарын тээвэрийн комданийн Наньжингийн компани болно. Тус компани нь хотын засгийн газар болон хотын аялал жуулчлалын удирдах газрын дэмжилэг доор Хятадын өөрөө үйлдвэрлсэн хоёр онгоц худалдан авч, 1988 оны 12-р сард Наньжингаас Фүжөү хүрэх агаарын зам нээсэн бөгөөд дараа нь Наньжингаас Ханжөү, Шюжөү, Шанхай, Жиүжян, Ши-ань, Бээжин зэрэг газар хүрэх агаарын зам нээсэн байна. \М.Цэцэн бэлтгэв\
|