Палестины Өөртөө Засах Засгийн газрын Ерөнхий сайд Исмаил Хания 6-ны өдөр Газад үг хэлж, Палестины Хууль Тогтоох Хорооны дарга Ачиз Дуейкийг баривчилсан Израилийг хатуу зэмлэн буруушаасан бөгөөд Палестины улс төрийн тогтолцоог эвдлэхээр оролдож байна гэж Израилийг зэмлэн буруушаажээ. Мөн өдөр Иемэнд айлчилж байгаа Палестины Үндэстний Эрхт Байгууллагын дарга Махмуд Аббас хэлэхдээ, Арабын тэргүүн нарын онц бага хурлыг яаралтай хуралдуулж, гаарч бий байдлын талаар арга хэмжээ авахыг хүсч байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|