• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-08 15:48:59    
Эрчим хүч хэмнэх бүтээгдэхүүн хэрэглэгчдийн сонирхлыг татаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Бээжинд болсон эрчим хүч хэмнэх байгаль орчныг хамгаалах бүтээгдэхүүний үзэсгэлэнд эрчим хүч хамгаалах бүтээгдэхүүн хүмүүсийн сонирхлыг татаж байна.

     Эрчим хүч хэмнэх бүтээгдэхүүнийг хөгжүүлэн дэлгэрүүлэхийн тулд, Бээжинд саяхан эрчим хүч хэмнэх байгаль орчныг хамгаалах үзэсгэлэн ажиллуулсан байна. Уг үзэсгэлэнд олон аж ахуйн нэгж оролцож, цахилгаан ус тос хэмнэх бүтээгдэхүүн болон техникээ үзэсгэлэнд тавьсан байна. Уг үзэсгэлэнг хариуцсан Бээжингийн эрчим хүч хэмнэх байгаль орчин хамгаалах үйлчилгээний төвийн эрхлэгч Чжэнь Хуайвэй сурвалчлагчид хэлэхдээ, энэ удаагийн үзэсгэлэнд 170 гаруй аж ахуйн нэгж оролцож, эрчим хүч хэмнэх, байгаль орчин хамгаалах, ус хэмнэх шинэ техник, шинэ бүтээгдэхүүнээ тавьсан байна. Энэ үзэсгэлэн агуулгаар баялаг, олон давхаргын дэмжлэгийг олсон байна гэжээ.

     Салхины эрчим хүч, нарны эрчим хүч, ургамлын гаралтай эрчим хүч зэргийг хөгжүүлэх нь Хятадын хэрэгжүүлж байгаа шинэ эрчим хүчний стратегийн гол талын нэг болно. Энэ үзэсгэлэнд Бээжингийн Шэн чан бохирдолгүй эрчим хүчний шинжлэх ухааны хязгаарлагдмал компанийн ургамлын гаралтай эрчим хүч гаргах станц нь хүмүүсийн сонирхлыг их татаж байна. Тус компанийн ерөнхий захирал Фү Юухүн хэлэхдээ, ургамлын гаралтай эрчим хүч гаргах станц нь хөдөө аж ахуйн хаягдал бодис тухайлбал: эрдэнэ шиш, буудай зэрэг таримлын иш зэргээг ашиглан, шатхуун гаргаж байна. Уг техник нь хаягдал зүйлийг ашиглах төдийгүй, бохирдлыг багасгаж чадна гэжээ.

     Аж үйлдвэр, барилгын ажил төрөл нь Хятадын эрчим хүч зарцуулдаг гол салбар болно. Өнөө энэ хоёр салбарынхан нь нийгэмийн эрчим хүчний нийт зарцуулгын 90 хувиас дээш хэмжээг эзэлж байна. Уг үзэсгэлэн дээр "цахилгаан эрчим хүч хэмнэх төхөөрөмж" хүмүүсийн сонирхлыг татаж байна. "Цахилгаан эрчим хүч хэмнэх төхөөрөмжийг" Шанхайн пү дүнгийн ши чюгийн кан нэн корпурацын судлан үйлдсэн юм байна. Энэ төхөөрөмж нь голдуу химийн аж үйлдвэр, барилга, нүүрс зэрэг салбар болон нийтийн барилгын цахилгааныг хэмнэхэд чиглүүлсэн юм байна. Кан нэн корпурацын ерөнхий захирал Ли Чжихүн хэлэхдээ, энэх цахилгаан хэмнэх төхөөрөмж нь цахилгаан хэрэглэх төхөөрөмжийг хамгаалах төдийгүй, тодорхой хэмжээгээр цахилгаан хэмнэх болно. Өнөө улсын нэр хүнд бүхий байгууллагаас батламж гаргасан байна гэжээ.