Энэ жилийн 7-р сарын 1-ний өдөр дэлхийн хамгийн өндөрлөгийн төмөр зам—Хөх-нуураас Түвд хүрэх төмөр зам албан ёсоор тэрэг нэвтэрсэн байна. Энэ төмөр замын амжилттай ашиглалтад орсон нь дэлхий нийтийн анхаарлыг татсан байна. Энэ төмөр зам нь Түвдийн оршин суугчдын гадна районтай харилцахад дөхөм үзүүлсэн төдийгүй бусад улс орон, бүс нутгийн хүмүүсийн Түвдэд ирж бизнес эрхлэх Түвдийн үзэмж байдалтай танилцахад дөхөм үзүүлсэн байна гэж гадаадын найз нөхөд үнэлцгээж байна.
Сүрлэг үзэсгэлэнт Лхас хотын хөл хөгжөөнтэй Ба Лан гудамжинд Балбын Суамукапу гэдэг мөнгөн эдлэлийн дэлгүүр байдаг. Нутгийн хүмүүсийн танилцуулснаас үзвэл, энэ дэлгүүр нь он удаж байгаа бөгөөд худалдаа наймай нь их борлуулалт сайнтай юм гэнэ. Гэтэл 6-р сард сурвалжлагч энд ирэхэд энэ дэлгүүр нь засвар хийгээд ажил ихтэй байлаа.
Энэ удаагийн засварын ажил нэг сар үргэлжилж байна, энэ нь дэлгүүрийг ажиллуулснаас хойших хамгийн их цар хэмжээтэй засвар мөн, 150 мянган юаний хөрөнгө орууллаа гэж дэлгүүрийн эзэн Ратна Кумар Туладхр танилцуулж байлаа.Тэрээр хэлэхдээ, төмөр зам нэвтрэхээр Лхаст олон жуулчид ирнэ, тэгвэл манай дэлгүүрийн худалдаа наймай нэн сайн болно, иймээс би дэлгүүрээ нэн тохилог сайхан янзалж байна гэжээ.
Энэ жил 45-тай Туладхр Лхаст бизнес эрхлээд 22 жил болж байна. Тэр Лхаст түлхүү сууж мөнгөн эдлэлийн дэлгүүрээ эзэгнэж, хэдэн сар болбол нутаг буцаж шинэ бараа оруулдаг юм байна. Түүний аав нь Лхаст дөчин жил сууж бараагаар бараа солилцох наймай хийж байжээ. Тэр үед Түвдэд болмоор засмал зам байхгүй тул аав нь гурав дөрвөн жилд нэг удаа нутаг буцаж аян жингээр уул даваа дуулан бараа оруулдаг байсан гэнэ.
Туладхр хэлэхдээ, төмөр зам нэвтэрвэл хэн алинд бүр ашигтай, Хөх-нуураас Лхаст бараа оруулахад тээвэрийн өртөг уулынхаас буурах болно. Тэр үед бид Хөх-нуураас барааг Балбад зөөвөрлөн хүч дахин Балбас бараа оруулж болно, энэ нь бизнес хийж байгаа бидэнд их ашигтай, би их баяртай байна, худалдаа наймайгаа Хятадын бусад газар жишээлбэл Бээжин, Чэн Дү зэрэг хотод өргөтгөх сонирхолтой байна гэжээ.
Одоогоор Лхаст бизнес эрхэлж байгаа Балба хүн төдий олон биш, энэ төмөр зам ашиглалтад орж, Лхасаас Жан Мү боомт хүрэх авто зам цаашид сайжирахын хирээр Түвдэд ирж бизнес эрхлэх хүн нэн олон болно гэж Туладхр төсөөлж байна. Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ, Хөх-нуураас Түвэд хүрэх төмөр замын тухай Балбын дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэл өргөнөөр мэдээлж ирсэн, Балбын эдийн засгийн салбарынхан дэлхийн дээвэрт нэвтрэх энэ төмөр замд их итгэл найдвар хандуулж байна гэжээ.
Мөн Ба Лан гудамжинд Түвд хоолны газар ажиллуулж байгаа Шотланди хатагтай Вивиан Масдоналд хэлэхдээ, төмөр зам нэвтрэхийн хирээр нэн хүрэлцээтэй бараа бүтээгдэхүүн Түвдэд орж ирэн эндэхийн ард иргэдийн амьдралд дөхөм дөд үзүүлэх болно. Галт тэрэгний замын зардал хямад тул нэн олон жуулчид ирж Түвдийн хүн ардад нэн их боломж хангах болно гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|