• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-09 16:51:03    
Сэтгэцийн ядаргаа гэж юу вэ?

Хятадын Олон Улсын Радио

     Зарим хүмүүс хэзээд урам муутай, санаа сэтгэлийн дарамтад орсон юм шиг юу ч хийх дургүй, ямарч сонирхолгүй болоод гөлийгөөд явж байдаг, энэ бол сэтгэлийн ядаргаатай болсоны тэмдэг юм, мөн хүмүүсийн байнга яриад байдаг сэтгэцийн ядаргаа байж таарна.

     Сэтгэл зүйн эрүүл мэндийн мэдлэг төдий л түгээмэлжээгүй нөхцөлд зарим хүмүүс сэтгэцийн ядаргааг мэдрэлийн өвчин гэж үзээд хэн хүнд доромжлогдохоосоо айгаад эмнэлэгт хандан эмчлүүлэх нь тун цөөн байна. Жишээлбэл, зарим эмч сэтгэцийн ядаргааг таниж оношлох мэдлэг тааруухан байж, сэтгэцийн ядаргаанд нэрвэгдсэн хүнийг дотрын тасагт эмчлүүлж, жинхэнэ эмчлүүлэх цагийг нь саатуулсан байдаг. Хятадын анагаах ухааны нийгэмлэгийн мэдрэлийн өвчний салбар нийгэмлэгийн эрхлэгч гишүүн их эмч Жөү Дүнфэнгийн хэлж байгаагаар, Хятад улсад одоо сэтгэцийн ядаргаатай хүн 26 сая гаруй байгаа юм байна, харин газар, хотын хэмжээнээс дээших эмнэлгийн сэтгэцийн ядаргааг таниж оношлох хэмжээ нь 20%-д ч хүрэхгүй байна. Дээрх сэтгэцийн ядаргаатай хүмүүсийн 10%-20%-ийг нь сайтар эмчлэн засахгүй бол амиа хорлож ч болзошгүй юм байна. Үүнээс сэтгэцийн ядаргаанд нэрвэгдэх нь хэчнээн аймшигтай байгааг мэдэж болох юм.

     Нийгэм нийтээрээ сэтгэцийн ядаргааг зөв таньж, түүний нийгэмд үзүүлэх эдийн засгийн дарамтыг чухалд үзэж, сэтгэцийн ядаргаанд нэрвэгдсэн хүмүүсийг эмчлэн засах явдалд анхаарлаа хандуулхыг мэдрэлийн өвчний эрдэм шинжилгээний дээд хэмжээний хуралд оролцсон 200 эрдэмтэн мэргэжилтнүүд уриалж байна.

     Орчин үеийн нийгмийн өрсөлдөөн ширүүн, амьдралын хэмнэл түргэн, сэтгэлийн дарамт их байгаа байдалд сэтгэл санаагаар бачимдаж бухимдах юм бол тун амархан сэтгэцийн ядаргаанд нэрвэгдэх болно. Гэвч сэтгэцийн ядаргааг нэн даруй илрүүлж, нэн даруй эмчилж чадвал, даруйхан илааршин сайжрах болно, төдий л айгаад байх хэрэггүй юм. Гэхдээ ийм 3 зүйлийг онцлох хэрэгтэй байна. Тухайлбал: Нэгд, сэтгэцийн ядаргаанд нэрвэгдсэн хүмүүс санаачилгаараа эмчид хандан шинжилгээ хийлгэж, нэн даруй эмчлүүлэх хэрэгтэй. Хоёрт, эмч бологсод ажилдаа маш хариуцлагатай хандаж, сэтгэцийн ядаргааг таниж оношлох мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй. Гуравт, эм уухыг мартаж болохгүй, өвчний байдал хэдийгээр хөнгөн байгаа боловч эмчийн зөвлөгөөхий дагуу шаардлагатай эмнүүдийг цаг хугацаатай ууж байх хэрэгтэй, сэтгэцийн ядаргаанд нэрвэгдсэн бишгүй олон хүмүүсийг уух эмээр эмчлэх шаардлагатай байдаг, иймээс эмчийн зөвлөгөөг дагаж, эмээ цагтаа ууж байхыг яасанч мартаж болохгүй. \Л.Буянтогтох орчуулав\