Бага сургуулйин боловсрол
Хятадын бага сургуулийн сургалт нь 6 наснаас эхэлдэг байна. Хятадын заавал сургах боловсролын хуулийн дагуу, улсаас сурах насны хүүхдүүдийг заавал сургах боловсролд хамруулж, сурагчдаар суралгын мөнгө төлүүлдэггүй, зөвхөн бичиг дэвтэрийн зардал зэргийг л төлүүлдэг байна. Жилийн суралгын зардал бараг хэдэн зуун юань байдаг байна.
Хятадын бага сургуулийн боловсрол нь 6 жилийн хугацаатай байж, голдуу хэл бичиг, матиматик, шинжлэх ухаан,гадаад хэл, дуу хөгжим, биеийн тамир зэргээр хичээлдэг байна. Тун сүүлийн үеийн бүртгэлээс үзэхэд манай оронд одоо нийт 400 мянга гаруй бага сургуультай, сургуульд сурч байгаа сурагчдын тоо 120 сая-д хүрч, адил насны хүүхдүүдийн сургуульд орсон хэмжээ 98 хувь гаруйд хүрч байна.
Хятадын бага сургуулийн сургалт нь заавал сургах боловсролд хамрагддаг болохоор, Хятадын бага сургуулийн зонхилох олонх нь улсаас байгуулж эрхэлсэн сургууль байдаг. Сурагчид өөрийн сууж амьдарч байгаа орон гэрээсээ ойрхон сургуульд орж сурдаг байна. Хятадын боловсролын байгууллага нь нөхцөл боломжоор тааруухан сургуулиудын заан сургах нөхцөл байдлыг сайжруулахаар чармайн ажиллаж, сурагчдыг нэн шудраг нөхцөлд, заавал сургах боловсролд хамруулж байгаа юм. Үүний зэрэгцээ, тархай бутархай оршин сууж байгаа хөдөө тосгоны районд бол төвлөрсөн сургалтын дүрэм хэрэгжүүлж, хүүхдүүдийг заан сургалтын нөхцлөөр нэлээд сайн байдаг төв сургуульд дотуур байранд суулган суралцуулж байна.
Анх зэргийн дунд сургуулийн боловсрол
Хятадын анх зэргийн дунд сургуулийн боловсрол нь заавал сургах боловсролд хамрагдаж, сурагчдаар суралгын мөнгө төлүүлдэггүй, харин ганц бичиг дэвтэрийн зардал з гээд л жилийн суралгын зардал гэж бараг хэдэн зуун юань төлүүлдэг байна.
Хятадад анх зэргийн дунд сургуулийн болвсрол нь олонхдоо 3 жилийн хугаацаатай. Сурах хичээл нь голцуу хэл бичиг, матиматик, гадаад хэл, физик, хими, үзэл санаа ёс суртхуун, мэдээлэл зэрэг байна. Тун сүүлийн бүртгэлээс үзэхэд манай оронд одоо нийт 60 мянга гаруй анх зэргийн дунд сургуультай, сургуульд сурч байгаа сурагчдийн тоо 60 саяд хүрч, сурах насны хүүхдийн сургуульд орсон хэмжээ 90 хувиас дээш хүрсэн байна. Хятадад олонх анх зэргийн дунд сургууль нь улсаас байгуулсан байдаг юм.
Хятадад анх зэргийн дунд сургуулйин боловсрол нь заавал сургах боловсролын үе шатанд хамрадах болохоор, бага сургуулиас дунд сургульд ороход шалгалтыг өнгрүүлдэггүй байна. Боловсролын байгууллага нь сурагчдын сургуулиасаа хол ойрыг харгалзах ба хүүхдийн өөрийнх нь дур сонирхолыг үндэслэн суралцах сургуулийг нь тогтоодог байна. Үүний зэрэгцээ хөдөө тосгонд бол төвлөрсөн сургалтын дүрэм хэргжүүлж, хүүхдүүдийг нөхцөл боломжоор арай сайн төв сургуульд дотуур байранд суралцуулдаг байна. Хятад орон бас боловсролын мэдээлэлжүүлтийг чармайн ахиулж, зайн сургалтын боловсролыг довитой хөгжүүлж, олон газрын боловсролын эх баялагыг хамтаар ашиглах зорилт тавин ажиллаж байгаа юм.
Өндөр зэргийн дунд сургуулийн боловсрол
Хятадад анх зэргийн дунд сургуулиас хойших боловсролыг өндөр зэргийн дунд сургууль гэдэг байна. Хятадад өндөр зэргийн дунд сургуульд, ерөнхий болвсролын дунд сургууль, ажил мэргэжлийн дунд сургууль,тусгай мэргэжлийн дунд сургууль зэрэг байдаг байна. Хятадад өндөр зэргийн дунд сургууль нь заавал сургах боловсрол хамрагдахгүй болохоор, сурагчид сургуульд сурахад эрхбиш суралгын зардал төлж байж сурдаг байна. Суралгын зардлыг голцуу олон газрын эдийн засгийн адил бус байдлыг харгалзан байж тогтооно. Одоогийн байдлаар олонхдоо жилд хэдэн мянган юань төлдөг байна.
Өндөр зэргийн дунд сургуульд олонхдоо 3 жилийн хугацаатай суралцдна. Сурах хичээл нь голдуу хэл бичиг, матиматик, гадаад хэл, физик, хими, биологи, мэдээлэл зэрэг байна. Хятадад өндөр зэргийн дунд сургуулийн зонхилох олонх нь улсаас байгуулсан байдаг. Хятадад өндөр зэргийн дунд сургууль нь заавал сургах боловсролд хамрагдахгүй юм. Ийм болохоор, сүүлийн жилүүдэд нэг хэсэг хувийн эрхэлсэн өндөр зэргийн дунд сургууль бий болж байна.
Манай оронд анх зэргийн дунд сургуулиас өндөр зэргийн дунд сургуульд элсүүлэхэд шалгалтаар дажидаг. Сургууль нь сурагчийн хувийн дур сонтрхол болон шалгалтын дүнг үндэслэн байж элсүүлдэг байна. Сургуульд элсүүлэх шалгалтыг олон газырн боловсролын салбарууд нэгдэлтэй тогтоож, сургуульд элсүүлэх хувийг нь ч тогтоодог байна. Тун сүүлийн үеийн бүртгэлээс үзвэл, манай оронд 30 мянга гаруй өндөр зэргийн дунд сургууль байна, сургуульд сурч байгаа сурагчийн тоо 30 саяд хүрч байгаа бөгөөд, адил насны хүхдүүдийн өндөр зэргийн дунд сургуульд орсон хэмжээ 40 хувь гаруйд хүрсэн байна. Сүүлийн хоёр жилд Хятадын Боловсролын Яам өндөр зэргийн дунд сургуулийн боловсролыг чармайн хөгжүүлж, өргөн олон сурагчдын боловсрол хүлээх эрэл хүслийг нь хангаж байгаа юм. \Номин орчуулж бэлтгэв\
|