• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-09 17:38:21    
Их дээд сургуульд шалгуулах шалгалт

Хятадын Олон Улсын Радио

     Хятадад их дээд сургуульд шалгуулахад Боловсролын Яамнаас нийтлүүлсэн шалгалтын хөтөрлбөрийн удирдамжаар, улсын юм уу, мужийн хэмжээний боловсролын салбарын нэгдэлтэй сэдвээр шалгалт явуулдаг байна. Шалгалт жил бүрийн 6-р сарын 7-ны өдрөс эхэлж, 2-3 хоног явагддаг.

     Хятад улсад их дээд сургуульд шалгуулах агуулагыг " 3+x " хэмээдэг. "3" гэдэг нь хэл бичиг, матиматик, гадаад хэлийг зааж байна, "X" гэдэг нь бүх хятадын болон олон мужийнханы шалгалтын өгөх явцад өөр өөрсдөө сонгож хийж болхуйц хичээлийг хэлж байгаа юм. Зарим нутагт тэр нь байгалын шинжлэх ухаан юм уу, аль эсвэл нийгмийн шинжлэх ухааны ерөнхийлсөн шалгалтыг төлөөлж байгаа юм.

     Их дээд сургуульд шалгалт өгөх явдал нь нэлээд хугацааны турш хятадын нийгэм нийтийнхэнд чухалчлагдан, маш их анхаарагдаж ирсэн асуудал болсон юм. Гэвч сүүлийн жилүүдэд их дээд сургуульд оюутан элсүүлэх цар хүрээ өргөжин тэлсэн ба, оюутан элсүүлсэн хэмжээ нэмэгдэхийн хэрээр, шалгалт өгөгсөд болон эцэг эхчүүдийн дарамт зохих хэмжээгээр багасч байна. Хэдийн ийм байлаа ч гэсэн, жил бүрийн шалгалт болоход л, нийгэм нийтийнхэний анхаарлын халуун цэг болдог байна.

Аспирантын шалгалт

     Аспирантын шалгалт гэдэг нь их дээд сургууль юм уу, эрдэм шинжилгээний байгууллага аспирант шалгахыг хэлж байгаа юм. Энэ шалгалт нь аспирантад шалгах болон доктурантал шалгах гэж 2 төрөл байдаг бана.

     Хятад оронд аспирантын шалгалт нь бичгээр шалгалт өгөх болон нүүр учирч шалгалт өгөх гэж хоёр төрөл байдаг. Бичгээр өгөх шалгалтын олон нийтийн хичээлийн шалгалтын сэдвийг нэгдэлтэй гаргадаг ба, элсүүлэх хамаг наад захын хувйиг ч ттогтоодог байна. Тухайлбал, нийгмийн шинжлэх ухааны чигллээр шалгах хүн бол улс төр, гадаад хэлний шалгалт өгч, байгалийн шинжлэх ухааны чигллээр шалгуулах хүн бол улс төр, гадаад хэл, матаматик зэрэг хичээлийн шалгалт өгнө. Тусгай мэргэжлийн хичээлийн шалгалтыг их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдөө эзэн мэдэн, шалгуулах хичээл, шалгалтын агуулга, элсэж авах хамаг дор хувь зэргийг тогтоодог байна. Шалгалтанд оролцсон оюутан бичгээр шалгалтаа өгөсний дараа, нүүр учирч шалгуулах шалгалтанд ордог байна. Их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллага нь энэ хоёр төрлийн шалгалтын дүнг үндэслэн байж, шилдгээс нь сонгож элсүүлдэг байна.

     Доктурантын шалгалтыг доктурант элсүүлэх их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллага эзэн мэдэж элсүүлдэг байна. Шалгалт өгөгч нь хэрвээ аспирантын зэргэмжтэй бөгөөд, тус мэргэжилээрээ шалгуулах бол зөвхөн гадаад хэл болон тусгай мэргэжлийн хоёр, гурван төрлийн хичээлийг бичгээр шалгуулах ба нүүр уулзаж шалгуулах энэ хоёр шалгалтанд оролцох хэрэгтэй байдаг юм. Хэрвээ шалгалт өгөгч нь тусгай мэргэжлийн бус юм уу, аспирантын зэргэмжийн хэмжээнд хүрсэн хүний хувиар доктурантад элсүүлэх шалгалтанд орох бол, таваас зургаан төрлийн хийчээлийг бичгээр шалгуулж, бас нүүр учирч асуултанд хариулах шалгалтанд оролцох шаардлагатай байдаг байна.

     Сүүлийн жилүүдэд манай оронд ажлаар хангагдах дарамтанд нүүрлэж байгаа учир, аспирантаар шалгуулах хүний тоо улмаар нэмэгдэж байгаа бөгөөд, элсэгдэн орох тоо ч улам доошилж байгаа юм. Үүнээс гадна, боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулахын хэрээр, аспирант элсэн авах байгууллага, тухайлбал, их сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагуудын шалгалтын явцад дахь эрх мэдэл ч нэмэгдсээр байгаа юм.

Дипломын төлөөний шалгалт

     Ерөнхий боловсролын шалгалтаас гадна, Хятад улсад олон төрлийн дипломын төлөөний шалгалтууд байдаг юм. Эдгээр шалгалтаар дамжин, ажлаар хангагдах боломж тохиол олдож, ажлаар хангагдах өөрийн хүчин чадал болон ур чадвараа харуулж чдадаг гэж хүмүүс үздэг байна.

     Одоогийн байдлаар, манай оронд гадаад хэлний хэр хэмжээний шалгалт, тооцоолон бодох машны хэр хэмжээний шалгалт, хөгжим, бүжиг зэргийн хэр хэмжээний шалгалт, хууль зүй, нягтлан бодогчийн хэр хэмжээний шалгалт зэрэг шалгалтууд байдаг байна. Үүнээс гадна, манай орны эдийн засгийн хөгжил улам бүр олон улсын болон хөгжхийн хэрээр, зарим олон улсын чанартай ажил төрлийн түвшний шалгалтууд ч манай оронд нэвтрэн орж ирж байгаа юм.

     Хятад улсад дипломын төлөөний шалгалтыг олон зэрэг шатанд хувааж, тэдний эзэмшсэн түвшин адил бус байгааг нь харуулдаг байна. Яг ийм болохоор, дипломын төлөөний шалгалтуудыг нэг л удаа дээр авчихдаг биш, шалгуулагч эрхбиш тасралтгүй суралцаж, өөрийн хэр хэмжээгээ дээшлүүлэх хэрэгтэй байдаг байна.