Коизүми ирэх долоо хоногт Ясүкүни сүмд мөргөх тухай мэдэгдсэнтэй холбогдуулан Японд айлчилсан БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны сайд Бан Ки-моон Ясүкүни сүмд мөргөхгүй байхыг Японы Ерөнхий сайд Коизүми болон Японы бусад удирдах хүмүүст 8-ны өдөр шаардсан байна. Тэрээр хэлэхдээ, БНСУ, Япон хоёр орны харилцааны уг явдлаас үүссэн хэвийн бус байдлыг үргэлжлүүлэх ёсгүй гэжээ.
Үүнээс гадна, Бан Ки-моон 9-ний үдээс өмнө Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Абе Шиньзо тай хэлэлцээ хийсэний дараа хэлэхдээ, Ясүкүни сүмд мөргөх явдлыг ухамсраасаа хязгаарлахыг Абед хүсч байна гэжээ. \Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\ 1 2
|