• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-10 16:59:05    
Бээжин нугас

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн шарсан нугасны хамгийн урт удаан түүхтэй зоогийн газар нь Бяньифан гэж байдаг юм. Энэ нь 600 гаруй жилийн түүхтэй болоод байгаа аж. Энэ зоогийн газар олон салбартай. Бээжинд байгаа дотроо хамгийн нэртэй нь Бээжингийн Чяьмэнь гудамжний тоонолзон замын уулзраас ойрхон байдаг. Эндээс Тяньаньмэний талбай ороход 20 хэдэн минут алхаад хүрчихэнэ. Энэ газар нь өнөө зоогийн газар төдий биш аялал жуулчлалын дархан газар болсон байна. Энэ газар нь нугасаа зуухныхаа илчээр болгодог. Ингэж болгох нь үнэндээ галын сороор болгохоос илүү ажил ордог аж. Үүнд хэрэглэх нугасыг маш нарийн сонгодог байна. Өндгөнөөсөө гараад заавал 60 хоног л болсон бөгөөд эрхбиш 2900 орчим жинтэй байх хэрэгтэй юм байна. Тэр мөртөө удам дамжин уламжилж ирсэн удаан жилийн арга туршилгаараа болгох тул үнэр амт нь онцгой сайхан байдаг юм.

     Үүнээс гадна Бээжингийн Чюаньжюйдэ хэмээх зоогийн газрын шарсан нугас нь дэлхийд алдартай юм. Өнөө энэ нь корпурац болж хөгжсөн бөгөөд дэлхийд олон салбартай болсон байна. Энэ зоогийн газар нь мөн Чяньмэньд байдаг. Зуугаад жилийн түүхтэй болж байгаа энэ зоогийн газар нь ч аялал жуулчлалын дархан газар болоод байгаа юм. Тянь ань мэний талбайгаас хоёр км л зайтай оршдог төв газраа эрт дээр үед хэрэглэж байсан эд хэрэгслүүдээ бүгдийг нь дэлгэн үзүүлж байна.

     Энэ Чюаньжюйдэ хэмээх зоогийн газар нь нугасыг галын сороор болгодог. Туршлагатай тогооч нь шарсан нэг нугасыг халиулж хэрчихдээ 108 хэрчим гаргаж чаддаг гэнэ. Үүнийг хэрчсэн сонгино, өргөст хэмхэ, амтат жянтай хольж, нимгэн хайрсан цагаан гурлын боовон дотор боож иддэг.

     Өнөө Хятадынхан дөдийгүй гадаадынхан ч шарсан нугас их сонирхдог болсон байна.


1  2