• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-10 15:15:56    
Хятад бол Оросын ямагтын сайн хөрш [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    ХОУР-гийн зохион байгуулж, хариуцан гүйцэтгэж байгаа "Хятад Оросын найрамдлын аялал" сурвалжлан мэдээлэх хэсгийнхэн 7-р сарын 28-ны өдөр Оросын хилд орж ирсэнээс хойш, очсон газар болгондоо Оросын ард түмний найрсаг дотно сэтгэлээс халуун таашаал хүртсээр яваа билээ. Энэ сарын 9-ний өдөр Омск мужийн төв Омск хотод, ХОУР-гийн халуун сэтгэлт сонсогчид "Хятад Оросын найрамдлын аялал" сурвалжлан мэдээлэх хэсгийнхэн энд ирээд байгааг сонсоод тусгайлан сонсогчидтай золгох уулзалт хийсэн байна. 

    Би 1949 оноос ХОУР-гийн хөгжмийн программыг сонсч байсан, 1954 оноос ХОУР-гийн Орос хэлний бүх программыг сонсох болсон. Эдгээр программуудаас Хятад улсыг ойлгож байгаа юм. Хятад улс ирээдүйд тал бүрээр нэн их амжилтад хүрхийг би хүсч байна, БНХАУ бол бидний ямагтын, найрсаг хөрш мөн гэжээ.

    "Хятад Оросын найрамдлын аялал" сурвалжлан мэдээлэх хэсгийн ерөнхий командлагч, ХОУР-гийн мэдээллийн төвлөрсөн редакцын эрхлэгч Инь Ли халуун сэтгэлт Орос сонсогчдод мэхийн ёсолж талархал илэрхийлсэн байна. Тэрээр сонсогч найз нартаа "Хятад Оросын найрамдалын аялал"-ын байдлыг танилцуулж хэлэхдээ:

    Манай сурвалжлан мэдээлэх хэсгийнхэн 40 гаруй хоногийн аялалын явцдаа, Оросын улс төр, эдийн засаг, соёл зэрэг тал бүрийн хөгжлийн байдлыг Хятадын ард түмэнд мэдээлэх болно. Энэ онд ХОУР-гийн 65 жилийн ой тохиох болно, харин манай радиогийн Орос хэлний 52 жилийн ой болох гэж байгааг сонсогч та бүхэн сонссон байх. Сонсогч найз та нар манай программд ямар хүсэлт, шаардлага байвал бидэнд хэлээрэй, бид радио долгионоороо найрамдалын гүүр цогцолж, Хятад Орос хоёр орны ард түмнийг үеийн үе найрсаг байлгах болно гэжээ.

    Омск мужийн төв Омск хот бол Эрчис мөрний хөвөөнд байдаг Сибирь районы хамгийн эртний хот юм. Уг хот 1 сая 160 мянга орчим хүн амтай, Эрчис мөрний хөвөөний хамгийн том гарам, Сибирийн их төмөр замын чухал газар юм, мөнч авто зам, агаарын тээвэрийн гол боомт болж байгаа юм. Эндхийн хүмүүс Хятад улсад найрсаг хандэж байгаа бөгөөд Хятад улсыг нэн сайн ойлгохийг хүсч байна. Энэ байдлыг шинийг хүсэгч эрхэм сонсогчдын халуун уулзалт харуулж байгаа юм, энэ сайхан уулзалт золголт халуун хөгжөөнт алга ташилтын дунд өндөрллөө. \Буян орчуулж, Цэцэн хянав\