2006 оны 7-р сарын 31-ний өглөө далайн түвшнээс 7546 метр өндөрт өргөгдсөн "мөст уулны эцэг" хэмээгдсэн Муштага оргил нарны гэрэлд цацран харагдана.
Муштага оргилын 4450 метрийн өндөрт Хятадын Шиньжяны уйгарын өөртөө засах районы уулчдын нийгэмлэгээс зохион байгуулсан хүн төрөлхтөн Муштага оргилд авиран гарсан 50 жилийн ойг тэмдэглэх уул авирах арга хэмжээ болсон байна.
Энэ удаагийн уул авирагчдын ахлагч Рэзак. Айсан сурвалжлагчид хэлэхдээ: энэ удаагийн уул авирах арга хэмжээнд Тайвань, Сянган, Аомэнийг хамарсан Хятадын олон газрын уулчид болон Японы 15 уулчин оролцож байна. Тэд 21 өдөрт багтаан Муштага оргилд авиран гарч, тэмдэглэх ажиллагаагаа өндөрлүүлнэ гэжээ.
Тэрээр хэлэхдээ, уул авирах спортын ач холбогдол нь зөвхөн уул авирах эсэхэд байгаа биш харин хүн төрөлхтөн өөртэйгөө тэмцэх, хүн төрөлхтний хайлт хийх зориг цөсийг харуулж байна гэжээ.
50 жилийн тэртээ Хятад болон Зөвлөлт холбоот улсын нэгдсэн уулчдын 31 хүний бүрэлдэхүүнтэй хэсэг Муштага оргилд анх удаагаа авиран гарч, Муштага оргилд хүн төрөлхтөн анх гарсан түүхийг сөхжээ. Энэ нь мөн ч Хятад хүн 7000 метрээс дээш өндөр оргилд анх удаагаа хөл тавьж байна.
Үүнээс 3 жилийн дараа Хятадын эрэгтэй эмэгтэй нэгдсэн баг Муштага оргилд авиран гарч, далайн түвшнээс 7500 метрээс дээш оргилд хамгийн олон бүрэлдэхүүнтэй багаараа авиран гарсан дэлхийн рекорд амжилт, дэлхийн эмэгтэйн өндөр ууланд авиран гарсан амжилт, 7500 метрээс дээш өндөр ууланд хамгийн олон эмэгтэй гарсан дэлхийн рекорд амжилтыг тогтоосон байна.
Муштага оргил нь Шиньжяны баруун Күнлүн нуруунд байдаг байна.
|