• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-11 16:42:27    
Бээжингийн оршин суугчид олимпийн бэлтгэл ажлын тухай яриж байгаа нь

Хятадын Олон Улсын Радио

     2008 оны зуны олимпийг зохион байгуулах эрхийг олсоноос өнөө хүртэл таван жил өнгөрлөө. Энэ 5 жилийн хугацаанд Бээжин хотын олон салбарынхан олимпийн бэлтгэл ажлыг нааштай хийж, оршин суугчдын амьдралд бага бус өөрчлөлт гарсан байна.

     Сүүлийн жилүүдийн Бээжин хотын өөрчлөлт гэвэл байгаль орчныг хамгаалах салбард хамгийн тод харагдаж байна гэж хотын оршин суугчид үзсэн байна. 2001 онд Бээжингийн байгалийн шинжлэх ухааны их сургуулиас төгссөн оюутан Жү Фэн Англид явж магистр цол хамгаалаад ирсэн юм.

     Өнөө төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж байгаа тэрээр Синь хуа агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, би бээжинд төрж өссөн уугал иргэн юм. Бээжин хотондоо маш хайртай. Гадаадаас эх орондоо буцсаны дараах хамгийн их сэтгэгдэл гэвэл байгаль орчин өнгөрсөнийг бодвол маш сайн болжээ. Цэлмэг тэнгэр ч олон болсон юм гэжээ.

     Бээжингийн таксийн жолоочид бүсгүй хүн маш ховхр тохиолддог. 36 настай Жао Гүйлин тэдний дотрох нэг нь юм. Энэ ажлийг хийгээд 4 жил болж байна. Хүнээс бишүүрдэг тэрээр олимпээс болсон өөрчлөлтийг ярихад харин дуу нь өндөр болсон байлаа. Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Бээжингийн өөрчлөлт маш их юм. Олимпийн хотхоноор жишээлэхэд, өнгөрсөнд хашаатай байшин, тариан газар байсан бол өнөө гойд сайхан ойн цэцэрлэг болсон байна. Энэ хоёр жилд бээжин хотын хүрээлэн байгаа орчин ил тод сайжирч байна. Хүмүүс ажил хийхэд ч таатай байна гэжээ.

1  2