Ган сүгийн Сү бэй монгол өөртөө засах шянь нь Хятадын Ган сү мужын Хэ шигийн баруун хэсгийн өмнө хойно оршиж байна. Энэ нь Ган сү мужын монгол үндэстэний төвлөрөн сууршиж байгаа район болно, бас ч тус муж болон Жю чуань районы гол болох малжлын талбай болох юм. Ган сүгийн Сү бэй монгол өөртөө засах шянь нь зүүн талаараа Өвөр монголын өөртөө засах районы Эзнээ хошуутай хиллэж, баруун талаараа Шинжянгийн уйгарын өөртөө засах районы Хами хоттой залгаж, хойд талаараа Монгол Улстай хиллэж байгаа Ган сү мужын цорын ганц хилийн район болно. Түүний талбай нь 31 мянга 630 тэгш дөрвөлжин км байдаг.
Бүх шяний талбай нь 66 мянга 748 тэгш дөрвөлжин км байж, бүх Ган сү мужын нийт талбайн 14.8% хувийг эзэлж, бүх муждаа хамгийн өргөн уудам нутаг дэвсгэртэй хилийн шянь болно. Ган сүгийн Сү бэй монгол өөртөө засах шянь бол Ган сү мужид хамгийн анх байгуулагдасан үндэстэний өөртөө засах шянь болно. Энэ өргөн уудам нутагт монгол, хятад, түвд, хотон, манж, эвэнк зэрэг 8 үндэстэний хүн ам оршин амьдарч байдаг. 1998 оны бүртгэлээр бүх шяньд 6447 өрх, 11 мянга 161 хүн амтай байж, Ган сү муждаа хүн амаар хамгийн сийрэг шяний нэг болно. Тус өөртөө засах шяньд монгол үндэстэн гол байрыг эзэлж, эдгээр монголчууд ажилч хөдөлмөрч, эрэлхэг баатар байж, урт удаан түүх, уламжлалт соёлтой юм. Ган сүгийн Сү бэй монгол өөртөө засах шянь нь өргөн уудам тал нутагтай, малжих шянь юм. Үүнд хониор гол болгож, бас сарлаг, тэмээ, морь ч байдаг. Тус шяний малжлын дэд бүтэц болон тал нутгийн үндсэн байгуулалт эрчимтэй хөгжиж бий. Тус шяний зам тээврийн нөхцөл ч ихээр сайжирч, унаа машин нэвтрэх авто замын урт нь 870 км-д хүрчээ. Шян шяний аж ахуйн нэгж бол өөртөө засах шяний улс ардын эдийн засгийн чухал бүрэлдхүүн хэсэг болно. Эдгээр нь 1979 оноос хойш түргэн хөгжиж, одоо шян шяний аж ахуйн нэгж 107, аж ахуй эрхлэж байгаа хүн 1238 байж, шян шяний аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ 56 сая 390 мянган юаньд хүрсэн байна.
|