• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-14 15:09:07    
Тариачин Хү Ин-шян

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төв нутгийн Хү Нань муж дэх Ү-Линшань нуруу нь хэдэн зуун километр үргэлжилэн өндөр өндөр уул хат яггч сахлаг ой шугуйтай болохоор ургамалын төрөл зүйл олон байдаг. Энэ сайхан уулан нутаг нь Хү Ин-шянгийн төрсөн нутаг мөн. Энэ жил 53-тай тариачин Хү Ин-шян хэдийгээр бага сургуулийн соёлын түвшинтэй боловч толгой сайн сэргэлэн хүн юм. Тариан ажлын орлого нь хэдийгээр их биш боловч тэр жижиг дэлгүүр ажиллуулж орлогоо нэмэгдүүлж иржээ. Гэвч 1996 онд нутагт нь их үерийн гамшиг гарч гэр байшин тариа төмс нь үерт автсан байна. Ганц уулан дээрэх модод ногоорсон хэвээрээ байлаа. Яаж гэр орноо дахин байгуулах билээ? засгийн газраас тэтэгвэр олгосон байна, гэвч амьдралын нөхцөл байдлаа сайжруулахад үүнийг хараад сууж болохгүй, эрхбиш оюун ухаан хөдөлмөрч хоёр гартаа түшиглэх хэрэгтэй гэж тэр бодлоо. Ингээд тэр ууланд зэрлэг ургасан цайг түүж боловсруулж үзе гэж оролдсон байна.

     Энэ нутгийн уулан хавцалд нэг зүйлийн бутлаг ургамал ургадаг. Навч нь их амтлаг тул ууланд гарсан хүмүүүс цангахахд хүрвэл түүний навчийг авч зажлавал унд харина. Хү Ин-шян холбогдох материалыг эрж уншаад энэ нь олон түрүүт ишит ургамал, амтлаг навч нь цусан даралтыг буруулж, дархлал нэмэгдүүлэх, элгийг хамгаалах, хөгшрөлтөөс сэргийлэх зэрэг хүний биеийн эрүүл мэндэд ашигтайг мэдээд үүнийг цай бологон боловсруулахад хүрвэл лавтай гүйлгээ сайн болно гэж боджээ.

     Ингээд тэр 80 мянган юаний зээл авч тоног төхөөрөмж худалдан авчран хээрийн цай боловсруулах үйлдвэр байгуулжээ.Бүх гэрийн хүмүүсийн хатуужилтай чармайсны дүнд "Да шүао " гэдэг хээрийн амтат цай үйлдвэрлэж гаргасан байна. Хү Ин-шянгийн төсөөлж байсанчилан цай борлуулагдамагч хэрэглэгчдийн ташаалыг хүлээж худалдан авагчид маш олон болсон байна.Хү Ин-шян тэр жилдээ зээлээ төлж чадсан байна. Хятадын цайны нэрт мэрэгжилтэн, агрономич Лян Бинь энэ цайнд эм зүйн судлагаа хийгээд дархлалыг нэмэгдүүлж, цусны чихэрийн хэмжээг буруулахад доторхой үр дүнтэй гэж үнэлэсэн байна.

     Хү Ин-шянгийн цайны үйлдвэр нь орон нутгийн тариачидад ашиг хүртээсэн байна. Тэр жил бүр 200 мянган килогерамм цай үйлдвэрлэхдээ материалын дийлэнх хэсгийг тосгоны тариачдаас худалдан авдаг. Тэр бас тосгоны тариачдыг бэлтгэл сургалтад хамруулан хээрийн цайг зохиомол аргаар тарьж ургуулах техникийг зааж сургаж бий. Өнөө хээрийн амтат цайны аж үйлдвэрлэл нь орон нутгийн тариачдын орлогоо нэмэгдүүлэх шинэ ажил төрөл болж, хээрийн цайны үнэ цэнийг ойлгох болсон тариачид уул хатны хээрийн цайны модыг хамгаалах байгаль орчноо хамгаалахад анхаарлаа хандуулах болсон байна.

     Хү Ин-шян хээрийн амтат цайндаа "да шүао"шошго бүртгүүлсэн байна. 2004 онд түүний цай нь Хү Нань мужийн шинжлэх ухаан техникийн олот амжилтын үзэсгэлэнд алтан медаль хүртсэн байна. Өнөө түүний цай алс холын Америк, Япон зэрэг улс оронд экспортоор гарч байна. /Урангоо орчуулж бэлтгэв/