• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-14 16:06:01    
"Хятад Оросын найрамдал аялал" нэгдсэн мэдээлэх хэсгийнхэн Оросын нутгийн Европ Азийн заагийг давлаа [Radio]

Хятадын Олон Улсын Радио

     "Хятад Оросын найрамдал аялал" хамтарсан сурвалжлах хэсгийнхэн 20 хоног, 8000-гаад кмилометр аялаад 8 сарын 13-ний өдөр Оросын Екатеринбург хотын дүүрэг дэх Европ ,Азийн нутгийн заагийг давсан байна. Ингэснээр тус хамтарсан сурвалжлах хэсгийнхэн Оросын холбооны улсын Европын нутаг дэвсгэрт албан ёсоор орсон байна.

     Мөн өдрийн 10 цагт "Хятад Оросын найрамдал аялал" хамтарсан сурвалжлах хэсгийнхэн Екатеринбург хотын дүүрэг дэх Европ, Азийн нутгийн заагийн дурсгалын хөшөөнд хүрэлцэн очсон байна. Энэ дурсгалын хөшөө нь Вуллар уулын зүүн талд байрлаж, тохой хүрэхгүй цагаан шугамаар Европ, Ази хоёр тивийг зааглажээ.

     Сурвалжлах хэсгийнхэн дурсгалын хөшөөний ойролцоохь жижигхэн талбайд Оросын Ази, Европын нутгийн заагийг давах ёслол хийсэн байна. "Хятад Оросын найрамдал аялал" хамтарсан сурвалжлах хэсгийн ерөнхий командлагч, ХОУР-ын орлогч дарга Ван Дүнмэй ёслол дээр хэлэхдээ:

     Өнөөдөр бид онц ач холбогдолтой газар болох Екатеринбург хотод маш ач холбогдолтой ёслол хийж байна. Энэ газар нь газар зүйн зааг байгаа төдийгүй Европ, Азийн үндэстэн ястан, соёл иргэншлийн зааг байгаа юм, "Хятад Оросын найрамдал аялал"-ын гишүүн бүхэн Оросын ард түмний өвөрлөж байгаа Хятадын ард түмний найрсаг сэтгэлийг тээж байна, бид хоёр орны хэлхээ холбоонд нааштай хувь нэмэр оруулах ёстой гэжээ.
Хятадаас Екатеринбургт суугаа ерөнхий консул Шиэ Жинь-ин ёслол дээр "Хятад Оросын найрамдал аялал"-ыг үдэн мордуулсан байна.

     Тэрээр хэлэхдээ:Оросын оны чухал арга хэмжээний нэг болсон Хятад, Оросын найрамдал аялал" хамтарсан сурвалжлах хэсгийн машины цуваа хэдэн мянган километр аялж Екатеринбургт хүрэлцэн ирлээ, та нар Оросын ард түмний өвөрлөж байгаа Хятадын найрсаг сэтгэлийг авчирсан байна. Би Екатеринбургт суугаа консулын газрын өмнөөс та нарын хүрэлцэн ирсэнд баярлаж байгаагаа илэрхийлж, өнөөдөр та нар эндээс Европ ,Азийн заагаар өнгөрөх болно, та нарын аялал өлзий мөртэй сайн сайхан байхыг би чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна гэжээ.

     Екатеринбург хотын захиргааны тамгын газрын дарга Сергей Тушен, сурвалжлах хэсгийнхний мэдээлэх ажлыг өндрөөр үнэлсэн байна.

     Тэрээр хэлэхдээ: Та нар бичлэг, сурвалжлага нэвтрүүлгээрээ үзэсгэлэнт сайхан Екатеринбург хотыг , Екатеринбургийн ард түмэн болон Хятадын ард түмний найрамдлыг цаашид танилцуулаарай. Хятад Оросын найрамдал гүн зузаан болох болтугай гэжээ.

     Сурвалжлах хэсгийн ерөнхий командлагч Ийи-ли "Екатерибург-Бээжин 4943 км" гэсэн тэмдгийг нэгэн модон багананд хадаж тавьсан байна.

     Ёслол дууссаны дараа, суурвалжлах хэсгийн ерөнхий командлагч, орлогч дарга Ван Дүнмэй машины цуваа хөдлөхийг мэдэгдлээ.

     Алга ташилтын дуун дунд сурвалжлах хэсгийн тэргэн цуваа, Европ Азийн нутгийн заагаар өнгөрч гарлаа.
Энэ заагаар өнгөрч байгаа нь тус мэдээлэх хэсгийнхэн Орос Европын нутагт сурвалжлах ажил эхэлснийг харуулж байгаа юм, энэ аялал нь "Хятад Оросын найрамдал аялал"-ын чухал бэлэг тэмдэг болох юм. /Рэнчинсоо орчуулж Баясгалан хянав/