1992 оны байдлаар 1991 он бол Хятадын аялал жуулчлалын орлого хамгийн өндөр жил юм. Мөн жил Хятадын хэмжээнд гадаадын 4 сая 500 мянган жуулчныг хүлээнн авч, гадаад аялал жуулчлалын орлого нь 2 тэрбум 700 сая ам.долларт хүрч, 1990 оныхоос 500 сая ам.доллар нэмэгдэж, түүхийн шинэ амэжилт тогтоосон байна. Дотоодын жуулчдын тоо 300 саяд хүрч, орлого нь 20 тэрбум юанд хүрч, гадаад аялал жуулчлал болон дотоодын аялал жуулчлал нь тус тус 7 хувь болон 17,6 хувиар нэмэгдсэн байна. 1991 онд бол Хядаын аялал жуулчлалын түүхэн дээрэх шинэ түвшинд хүрсэн жил юм.
Хүн тутамын аялал жуулчлалын орлого хамгийн өндөр район: 1992 оны байдлаар Хятадын хүн тутамын аялал жуулчлалын орлого хамгийн өндөр район бол Түвдийн Өөртөө Засах Район юм. Түвд байгалийн хосгүй сайхан үзэмж болон үндэстэний өвөрмиц онцлогтой болхоор аялал жуулчлалын асар их эх баялагтай юм. Түвдийн аялал жуулчлалын ажил үйлэс 1980 оноос сая хөгжиж эхэлсэн боловч 1990 он хүртлэх 10 жилд 20 гаруй улс орн, гаүар нутгийн 120 мянга гаруй жуулчныг хүлээн авч, эдийн засгийн шууд орлого нь 160 гаруй сая юаньд хүрч, хүн тутамд ноогдох хэмжэгээрээ Хятадын хэмжээнд нэгдүгээрт орсон байна.
Анха удаа олон улсын аялал жуулчлалын судалга шинжилгээ хийсэн нь: Хятадын анха удаа зохион байгуулсан олон улсын аялал жуулчлалын судалга шинжилгээ хийх арга хэмжээ 1984 оны 9-р сарын 9-ний өдөр Шаньдүн мужийн Яньтай хотод болсон байна. Энэ удаагийн гурван хоног болсон олон улсын арга хэмжээг Шаньдүн мужийн аялал жуулчлалын ерөнхий компани зохион байгуулж, Ази, Европ, Америк гурван тивийн 7 улс орон, газар нудгийн 80 гаруй төлөөлөгч оролцсон байна.
Хятад улст анх удаа зохион байгуулсан Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын хурал: Хятад улст анх удаа зохион байгуулсан Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын хурал бол 1986 оны 10-р сарын 13-ны өдөр Бээжинд болсон Ази Номхон далайн бүс нутгийн аялал жуулчлалын суртал ухуулгийн хурал болно. Энэ хуралд Ази Номхон далайн бүс нутгийн 16 улс орон, газар нутгийн төлөөлөгч оролцов. Мөн залгаад 17-ны өдөр нь Бээжинд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ази Номхон далайн бүс нутгийн хорооны 16-р хурал болсон байна. \М.Цэцэн бэлтгэв\
|