Наймдугаар сарын Өвөр монголын Шилийнгол аймгийн тал нутаг хур бороо элбэг билчээр өвс сахлаг. Өнгөрснийхөөр бол бичээрээр мал сүрэг ярайн, малчин хүмүүсийн сэтгэл тэнэгэр. Гэхдээ энэ жил өнгөрсөн жилүүдийхийг бодвол өөр болж, 200 сая гаруй мү билчээрт сүргийн бараа харагдахгүй, малын дуун дуулдахгүй нам жим.
Энэ нь Шилийнгол аймгийнхан нь билчээр сэргээхийн тулд билчээрт мал билчээрлүүлэхгүй, сэлгэн билчээрлүүрлэх арга хэмжээ авч байна. Шилийнгол аймгийн орлогч дарга Адъяа хэлэхдээ, Шилийнгол аймгийн эклогийн орчинг хамгаалах, тогтвортой хөгжлийг ахиулахын тулд 2001 оноос билчээрийг сэргээхийн тулд билчээрт мал билчээрлүүлэхгүй, сэлгэн билчээрлүүлэх арга хэмжээ авсан байна.
Өнөө аймгийн 290 сая мү билчээр талбайд мал билчээрлүүлэхгүй, сэлгэн бичлчээрлүүлж байна. Энэ билчээр талбай нь бүх аймгийн билчээрий нийт талбайн 98,9 хувийг эзэлж, 66 сум, 813 гацаа, 130 мянган өрх, 9 сая 120 мянган толгой мал хамрагдаж байгаа юм байна.
Өнгөрсөн жилүүдэд малын тоо толгой хэт өссөнөөр, билчээрийн даац хэтэрч, өвөс ургаж амжихгүй, цөлжсөн байна. Тал нутгийн билчээр өвсийг хамгаалахын тулд 2001 оноос Шилийнгол аймгийнхан нь "малаа хашаалж маллах" арга хэмжээ авснаар билчээрийн талбай аажмаар ихсэж, билчээр сэргэж байна.
Билчээр сэргээх арга хэмжээ авсан нь малчдын эклогийг хамгаалах ухамсаыг нийдэм дээшлүүлж, урт хугацааны турш тэнгэрийн царай харж, мал малладаг арга барилд өөрчлөлт гарч, малыг хашаалж маллах арга нэвтэрч, эклогийн орчин сайжирч, малчдын орлого нэмэгдэж, амьдрал сайжирч байна.
Сурвалжлагч Шилийн хотын булган сумаар сурвалжлага хийж явлаа. Малыг билчээрт гаргахыг хориглосон хугацаанд билчээрт малын бараа харагдахгүй, малчид малаа хашаалж харуулж байна.
Малчин Суялынхан нь хашаандаа тэжээл өвсөөр малаа тээжээж байх нь харагдана. Манайх 6500 мү бэлчээрээ сэргээхийн тулд малаа хашаандаа тэжээж байна гэж Суял ярьж байна. Би энэд 30 гаруй жил амьдарч байна. Өнгөрсөнд билчээр их сайн байсан. 2000 он гэхэд малын хамар хатгах өвсгүй боллоо. Энэ хэдэн жил малыг хашаалж тэжээснээр, өвс билчээр сэргэж ирж байна. Ялангуяа ноднин билчээр нэлээд сэргэж ирсэн байна гэж Суял ярьж байна.
|