Нийгэм түүхийн шалтгаанаас болж, Түвдийн нийгэм эдийн засгийн хөгжил хоцрогдож байгаагаас гадна соёл боловсролын ажил үйлэс ч Хятадын ихэнх муж хотоос хоцрогдож байгаа юм. Улсын төлөвлөгөөний дагуу Түвд нь 2007 онд зургаан жилийн заавал сургах боловсролыг түгэмэлжүүлж, хэсэг нутагт заавал сургах 9 жилийн боловсролыг түгээмэлжүүлэх байсан юм. Гэвч Түвдийн Өөртөө Засах Районы нам засгийн удирдлага энэ төлөвлөгөөнөөс урьдчлаад 2007 онд 9 жилийн заавал сургах боловсролыг түгээмэлжүүлхээр чармайж байна.
Түвдийн Өөртөө Засах Районы засгийн газрын орлогч дарга Байма Цэвангийн танилцуулснаас үзвэл, Түвдийн зургаан жилийн боловсролыг түгээмэлжүүлсэн шянь 2000 онд 37 байснаас 2005 онд 66 болж, хүн амыг хамарсан хэмжээ нь 2000 онд 51 хувь байснаас 2005 он болоход 94,9 хувь болж дээшлэв. 9 жилийн боловсролыг түгээмэлжүүлсэн шянь 2000 онд 2 байснаас 2005 онд 40 болж, хүн амыг хамарсан хэмжээ нь 2000 онд 4,91 хувь байснаас 2005 онд 59,4 хувь болж нэмэгдэв. Үсэг бичгээр тайлагдсан шяний хүн амыг хамарсан хэмжээ 2000 онд 25 хувь байснаас 2005 онд 79,1 хувь болон нэмэгдэв. Нийт 54 шянь үсэг бичгээр тайлагдсан шалгалт давж, залуу идэр насны үсэг бичиг мэдэхгүй хүн 2000 онд 39 хувь байснаас 2005 онд 15 хувь болж багссан юм байна. 99 хувийн хүн ард үсэг бичиг мэдэхгүй байсан өнгөрсөний Түвдийг бодвол энэ бол үнхээр маш их ахиц гэж хэлэх ёстой юм.
Олон жилийн бодитой ажлын дунд үсэг бичигтэй, соёл боловсрол эзэмшсэн хүний амьдралаа өөд нь татах оюун ухаан, хүчин чадал нь үсэг бичигт тайлагдаагүй хүнээс хол өндөр гэснийг Түвдийн удирдах хүмүүс сайн ойлгосон байна. Тэд нарын хийсэн судалдгаанаас үзвэл, гэрийн эзэн нь үсэг бичигт тайлагдаагүй айлын хүн тутамын дундаж орлого 1562 юань, үсэг нүдэлдэг айлын орлого 1697 юунь, бага сургууль төгссөн айлын орлого 1863 юань, анха зэргийн дунд сургууль төгссөн айлын орлого 3762 юань, түүнээс өндөр боловсрол эзэмшсэн айлын орлого үндсэндээ 6000 юаиас дээш байж дунджаар 6384 юаньд хүрч байлаа.
Үүнээс гарч ирсэн дүгнэлт бол соёлын түвшин нь өндөр болох тусам айл гэрээ өөд нь татаж баяжин чинээлэгжих чадал нь төдий өндөр байна. Түвд баяжин чинээлэгжих замд эртхэн оръё гэвэл заавал 9 жилийн заавал сургах боловсролыг түгээмэлжүүлэх хэрэгтэй гэсэн болно.
Үүний төлөө өөртөө засах районы намын хороо, засгийн газар нь 2007 онд өөртөө засах районы хэмжээнд 6 жилийн заавал сургах боловсролыг бүх талаар түгээмэлжүүлж, сургуулийн насны хүүхэдийн сургуульд орох хэмжээг 98 хувь гаруйд хүргэх, 2007 онд өөртөө засах районы хэмжээнд 9 жилийн заавал сургах боловсролыг үндсэнд нь түгээмэлжүүлж, залуу идэр насний хүмүүсийг үндсэнд нь бичигтэн болгож, 90 хувийн хүн амыг үсэг бичгээр тайлах зорилт дэвшүүлсэн байна.
Зорилтыг тогтооход амархан, харин хийж биелүүлэхэд хүчир байлаа. Түвдийн газар нутаг өргөн уудам, хүн ам тархай бутархай, зам харилцаа дөхөмгүй учраас энэ зорилтыг биелүүлэхэд юуны өмнө их олон дотуур байртай сургууль байгуулах хэрэгтэй байлаа. Сургууль байгуулна гэдэг бол хөрөнгө мөнгөний оруулалт нэмэгднэ гэсэн үг юм.
Үүний төлөө Түвдийн Өөртөө Засах Район маш олон арга ухаан бодож, маш их хүчин чармайлт гаргасан байна. Зөвхөн Шигаз районаар авч хэлбэл, сүүлийн гурван жилийн дотор боловсролын зардлаа 480 сая юань нэмэгдүүлсэн байна. Энэ бол Шигазийн дүүхэн дээр урьд өмнө байгаагүй юм. Тус районы Нанмүлин шяны 2-р дунд сургуулийн бүх байрыг шинээр барисан байлаа. Хичээлийн байр, номын сан, лабораторийн давхар байшин, сүлжээний сургалтын өрөө, сурагчдын гунз, хөл бөмбөгний талбай, сурагчдын дотуур байрын төрвөн байшинг цөмийг шинээр барьсан байна. Энэ сургуулийн 1882 Түвд сурагч бол үүний эзэн нь юм.
Бага ангийн сурагчид нас бага учраас биеэ авч явж чадахгүй бөгөөд гэрээ их сандаг байлаа. Энэ байдалд багш нар нь өдөр нь багш болж шөнө нь аав ээж нь шиг ээлжээр сурагчдаа харж хондог байна.
Өөртөө засах районы нам засгийн удирдлага, Хятадын олон газрын тус дэмжлэг болон Түвдийн багш ажилтдын хүчин чармайлтаар Түвд 6 жилийн боловсролоос 9 жилийн боловсролыг түгээмэлжүүлэх түүхэт ахиц хийж байна.
|