• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-17 16:31:44    
"Хятадын баруун бүсийн эдийн засгийн хөгжлийн тайлан 2006 он"

Хятадын Олон Улсын Радио

     Тун саяхан нийтэлсэн Хятадын 2006 оны баруун бүсийн хөх номд тэмдэглэснийг үзвэл, 2005 онд Хятадын баруун бүсийн эдийн засгийн нэмэгдлийн хурд нь бүх Хятадын 9.9 хувийн дундаж хэмжээнээс давсан байна.

    "Хятадын баруун бүсийн эдийн засгийн хөгжлийн тайлан 2006 он" гэх хөх номд тэмдэглэснийг үзвэл, 2005 онд, төр улсын дэмжлэг, гадаадтай хамтран ажилласны улмаар Хятадын баруун бүсийн эдийн засгийн нэмэгдлийн хурд ил тод дээшилж, баруун бүсийн эдийн засгийн нэмэгдлийн хэмжээ нь 12 хувиас давж болзошгүй байна.

     Сүүлийн жилүүдэд баруун бүсийн дэд бүдцийн байгуулалт харьцангуй хоцронгуй байгаа байдалд чиглүүлэн Хятадын засгийн газар баруун бүсийн гол гол байгуулалтад оруулах хөрөнгө мөнгийг эрчимжүүлсэн байна. Иймээс баруун бүсийн нийгмийн тогтмол хөрөнгийн өсөлт нь баруун бүсийн эдийн засгийн хөгжлийг ахиулсан байна.

     Үүнээс гадна Хятадын сангийн яам баруун бүсэд хөрөнгө мөнгөний дэмжлэг үжүүлж, санхүүжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Хятадын сангийн яамны засаг захиргаа, хууль зүйн хэлтсийн хариуцлагтай хүн тун саяхан хэлэхдээ, энэ онд, оюутад баруун бүсэд хүрч ажиллах ажлыг сайн хийх бөгөөд үүний хөрөнгө мөнгөний эх үүсвэр, зардлыг батлах болно, 2006 онд уг төлөвлөгөөнд 87 сая мөнгө санхүүжүүлсэн байна гэжээ.

     Баруун бүсэд санхүүжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүлсэн 3 жилийн турш, олон газрын 40 маянга гаруй оюутад сайн дураасаа баруун бүсэд хүрч ажилласан байна. 2003 оноос 2005 онд, төв санхүүгээс оюутадыг баруун бүсэд ажилуулах төлөвлөгөөнд 234 сая юань санхүүжүүлсэн байна. Эдгээр хөрөнгө мөнгийг голцуу оюутадын амьдралын нөхбөр олгох, даатгал, беийн эрүүл мэндийн шинжилгэ, И-майлын үйлчилгээ зэрэгт зарцуулсан байна. Үүнээс гадна төв санхүүгээс бас амьдралын нөхбөр болон зам харилцааны нөхбөр гэж олгосон байна. Үүнд жишээлбэл, амьдралын нөхбөр хүн нэгбүрт сарын 600 юань өгсөн байна. Түвд, Сычуань, Хөхнуур, Юньнань зэрэг баруун бүсийн мужид ажилласан хүн нэгбүрт сарын 800 юань өгсөн байна. \Г. Сайн-Өлзий хянан тохиолдуулав\