Нутаг дэвсгэр: 1 сая 1450 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны 12-р сарын 31-ний байдлаар 71 сая 900 мянга. Лалын шашин бол төрийн шашин, сүсэгтэн нь голцуу Сүнитийн бүлэг байж, хүн амын 84 хувийг эзэлж байна. Христосын шашны сүсэгтэн болон бусад шашны сүсэгтэн 16 хувийг эзэлж байна.
Хэл : албаны хэл нь Араб хэл, Англи хэр болон Франц хэл түгээмэл хэрэглдэг.
Нийслэл: Кайр, 2004 оны 12-р сарын байдлаар 7 сая 765 мянган хүн амтай, Араб болон Африкийн хамгийн их хүн амтай хот. Зундаа дунджаар 34,2 хэм халуун, хамгийн сэрүүндээ 20,8 хэм, өвөлдөө 19,9 – 9,7 хэм.
Төрийн тэргүүн: ерөнхийлөгч Мохаммед Хосни Мубарак, 1981 оны 10-р сарын 13-ны өдөр ерөнхйилөгчээр сонгогдож, 1987 оны 10-р сарын 12-ны өдөр, 1993 оны 10-р сарын 5-ны өдөр, 1999 оны 9-р сарын 26-ны өдөр гурав удаа дахин сонгогдов.
Үндэсний баяр : 7-р сарны 23-ны өдөр.
Ерөнхий байдал: Ази Африк хоёр тивийг сундалсан орон, ихэнх хэсэг нь Африкийн зүүн хойт хэсэгт байж, Сүис сувгийн зүүн талын Шинайн хойг нь Азийн баруун өмнөд хэсэгт байдаг. Баруунш Ливи, өмнөш Судантай хил нийлэж, зүүнш Улаан тэнгист хүрч мөн Палестин, Израильтай хөршилж, хойш Газрын дунд тэнгист хүрч байна. Нийт 2900 км урт тэнгисийн эргийн шугамтай. Бүх нутаг ган хуурай, хур тундас бага. Нил мөрний сав газар болон хойт хэсгийн тэнгисийн эрэг дагуу нутаг нь Газрын дунд тэнгисийн цаг агаартай, 1-р сарын дундаж агаарын хэм 12 хэм, 7-р сарын дундаж агаарын хэм 26 хэм. Бусад ихэнх нутаг нь халуун бүсийн элсэн цөлийн цаг агаартай, аагим халуун бөгөөд ган хуурай, хамгийн халуундаа 40 хэм хүрдэг.
Египет бол дэлхийн дөрвөн их эртэний улсын нэг. Манай тооллоос өмнөх 3200 онд Менес Египетийг нэгтгэж, анхны боолын байгуулалтай улс байгуулав. Тэр үеийн улсын ванг Фарао гэдэг байсан бөгөөд эрт дээр үеийн вант улс, эртэний вант улс, дунд үеийн вант улс, шинэ вант улс, сүүлийн вант улс зэрэг нийт 30 вант төрийн цаг үеийг өнгөрөөсэн байна. Эртэний вант улсын үеэс парамид байгуулж эхлэв. Дунд үеийн вант улсын үед эдийн засаг нь хөгжиж, соёл урлаг сэргэн хөгжив. Шинэ вант улсын үед үйлдвэрлэх хүчин илт хөгжиж, гадагш өнгөлзэж эхлээд цэргийн эзэнт гүрэн болсон байна. Сүүлийн вант улсын үед болж ирээд дотоодын үйимээн самуун нэмэгдэж, хүчин чадал нь доройтон буурав. Манай тооллоос өмнөх 525 онд Персийн эзэнт гүрний нэг муж болсон байна. Түүнээс хойших 1000 гаруй жилийн дотор Египетийг Грек, Ром байлдан дагуулж байжээ. Манай тоолалын 641 онд Араб хүн түрэмгийлж, аажмаар арабжиж, Лалын шашны нэг чухал төв болсон байна. 1517 онд Турк хүнд эзэлэгдэж, Осман вант улсын нэг муж болов. 1882 онд Англид эзлэгдэж Английн "ивээгч орон" болов. 1922 онд Англи нь Египетийг бие даасан улс гэж мэдэгдсэн боловч батлан хамгаалалт, гадаад харилцаа, үндэстэний цөөнх зэрэг асуудлыг шийдэх эрхийг өөртөө нөөцөлсэн байна. 1952 оны 7-р сарын 23-ны өдөр Насайр тэргүүтэй чөлөөт офицерууд Фарүкийн вант төрийг түлхэн унгааж, Хувьсгалын командлах хороо байгуулан, төрийн эрхийг гартаа авсан байна. 1953 оны 6-р сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Египет Улсыг тунхаглан байгуулав. 1958 оны 2-р сард Сиритай нийлэж Арабын Бүгд Найрамдах Нэгдсэн Улс байгуулав. 1961 онд Сирид төрийн эргэлт гарч энэ нэгдсэн улсаас гэрэв. 1971 оны 9-р сарын 1-ний өдөр улсын нэрээ Арабын Бүгд Найрамдах Египет Улс гэж өөрчлөв. \М.Цэцэн бэлтгэв\
|