Сөнид зүүн хошуу бол Өвөр Монголын Шилийн гол аймгийн баруун хойт хэсэгт байршиж, Монголын өндөрлөгийн зүүн өмнө хэсэгт оршиж, дунд дулаан бүсийн хагас гандмал эх газрын шинжтэй уур амьсгалд хариалагдна. Хойгуураа Монгол улстай хил залгаж, 316 км хилийн шугамтай, баруун хойгуураа Эрээн хот, Сөнид баруун хошуутай зах нийлж, зүүн хэсгээрээ Авга хошуутай хөршилж, өмнүүрээ Шулуун цагаан хошуу, Шулуун хөх хошуутай залгалдаж, бүх хошууны нутаг дэвсгэр өмнөш хойшоо 335 км, зүүнш баруунш 160 км, ерөнхий талбай нь 34 мянган хавтгай дөрвөлжин км, 33 мянган хүн амтай Монгол үндэстнээр гол болгосон цул малжих хошуу юм. Хошууны ардын засгийн ордон нь Мандалт балгасанд сууршиж байна.
"Сөнид" бол өнө эртний нүүдлэн малждаг аймаг угсааны нэрийдэл юм. Чингис хааны байгуулсан Монгол хаант улсын аймгийн холбооны нэг нь юм. Чин улсын дээд эрхэмтийн 6-р онд Сөнид зүүн хошуу гэж байгуулсан тул 345 жилийн түүхтэй болсон бөгөөд өнө удаан түүх болон соёлын үлдэгдэлтэй юм. Сүрлэг их Цагаан овоо сүм, Хонгорын эртний хадны зураг, Дүнгэрийн амьд бодисын чулуужмалын бүс, Цант шилийн Хар хадат энгэр зэрэг олон арвин үндэстний соёлын үлдэгдэл ба эртний ул мөр нь хожмын хүмүүст баларлаг эртний болон далд нууцхай гэдгээ харуулж байна. Тус хошуунд өргөн уудам байгальлиг өвс бэлчээр болон нэртэй сөнид хонь, сөнид хос бөхтэй тэмээ зэрэг нутгийн шилдэг үүлдэртэй. Бас өнөр баялаг малын ашиг шимийн гаралт, уурхайн гаралт ба зэрлэг амьтан ургамалын гаралттай юм. Уурхайн гаралтын талаар одоохонд чулуун тос, никел, нүүрс, төмөр, зэс, алт, давс, хужир, шоо, зуган, өөхөн чулуу, цохойн чулуулаг, гялтгануур зэрэг хориод зүйлийн аж үйлдвэрийн уурхайн төрлийг илэрүүлж, олон төрлийн хүдрийн нөөц, хүдэржсэн цэгүүд зуун арваад газарт байж, хайн шинжилж тодолсон уурхайн эрдэс арваад төрлийн байна. онцгой зарим уурхайн төрөл нь булагдацаар баялаг байж, нээн ашиглах маш их нөөцтэй байна.
Сөнид зүүн хошуу газар зүйн байршлын талаар ил тод давуутай байж, дэд бүтцийн байгуулалтаа доривтой хийж байна. Өөртөө Засах районы 101, 309 хоёр зам тус хошууны төв Мандалт балгасаар өнгөрдөг бөгөөд бүх сум гацаанд бүр авто зам нэвтэрч, зам харилцаа туйлын дөхөм юм. Шуудан холбоо орчин үеийн хөгжилтэй болж, бүх хошуугаараа умардын цахилгаан сүлжээнд холбогдсон байна.
|