• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-17 20:54:00    
"Уянгийн тойрог" арван гурав

Хятадын Олон Улсын Радио

     Сайн байцгаана уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гариг болгонд бэлтгэн явуулдаг "Уянгын тойрог" нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд манай нэвтрүүлгийн энэ дугаарт Өвөр монголын алдарт дуучин алтанцэцгийг та бүхэндээ танилцуулъя.

     Алтанцэцэг нь 1966 оны 5-р сард мэндэлжээ. Хятадын төрийн 1-р дэсийн жүжигчин юм. Тэрээр Хятадын төвийн үндэстний их сургуулиас төгөсчээ. Алтанцэцэг бол Хятадын дуу хөгжимийн нийгэмлэгийн гишүүн, Хятадын үндэстний цөнхийн дуу хөгжимийн нийгэмлэгийн хэрэг эрхлэгч болно. Тэрээр одоо Өвөр Монголын үндэстний дуу бүжгийн чуулгад жүжигчнээр ажиллаж бий.

     Алтанцэцэг нь 1992 онд болсон Өвөр Монголын Өөртөө Засах Раионы 2-р удаагийн телевизийн Монгол дууны тэмцээнд тэргүүн шагнал гардаж, мөн ондоо бас Хятадын соёлын яам, Үндэстний цөнхийн хэрэг эрхэлсэн улсын хороо, Хятадын радио телевизийн үндсэний газраас эрхэлэн явагдуулсан үндэстний цөнхийн дуу хөгжимийн их тэмцээнд шилдэг шагнал гардсан байна: 1993 онд бүх Хятадын үндэстний цөнхийн дуулах мэрэгжилийн тэмцээнд шилдэг шагнал гардаж, 1994 онд болсон 6-р хугацааны Хятадын залуу дуучидын телевизийн тэмцээнд 1-р дэсийн шагнал гардсан байна. За одоо хамтаар Алтанцэцгийн дуулсан дууг хүлээн авч сонсоё. /Дуу/Хүчит редакторлов./