Бээжин хотын Дин Фүжуанд сууж байгаа Юй охины хэлсэнчлэн амьдралд хайртай хүн бол тагтдаа хайргүй байж чадахгүй юм. Түүний сууж байгаа гурван өрөө байшинд өмнө хойно хоёр тагттай. Хойно байгаа тагт нь ариун цэврийн өрөөтөй залгаж байгаа учраас ерийн амьдрал дах угааж зүлгэх болон хувцас хунар хатаах үүргийг гүйцэтгэж байгаа юм. Өмнө талд байгаа тагтд нь нарны гэрэл гүйцэд тусдаг учраас энд хамгийн эхэнд олон цэцэг тариж байжээ. Тэд захаас амархан амьдардаг бөгөөд арчлахад хялбархан цэцгүүдийг авч саванд суулгаж тариж ургуулсан юм. Хожим нь усан үзэм, гүзээлзгэнэ зэргийг зайлсан байна. Өнгөрсөн өвөл Юй охины ээж нь ирж, тагт дүүрэн ховхойрч шаралсан зэл навчийг хараад, өвлийн улиралд жимс тарих нь тохиромжгүй, навч нь энд тэндгүй унаж, цэвэрлэхэд ч яршигтай юм гэд цэцгийн саванд сонгино саримс зэргийг суулгасан байна. Ээжийнх нь нямбай арчлагаар удсан ч гүй тагт дүүрэн ногоон өнгө бялхасан байна.
Ноён Жанд авч хэлбэл, тагтаар номын өрөө хийх нь нэн ч тохиромжтой юм. Тэр ширээ, номын тавиур зэргийг тагтны их багатай зохицуулан зохиож, өөртдөө ном унших таатай орчныг буй болгосон байна. Үүнээс гадна зарим нийслэлчүүд тагтаа хүүхдийн тоглох газар, биеийн дасгал хийх өрөө болгон засан өөрчилж байгаа юм. 1 2
|