Бээжин хотын үндсэн шатны намын зохион байгуулалт 11-ний өдөр өргөн олон боловсон хүчин олон түмнийг зохион байгуулж, Хятадын улсын дарга байсан Жян Зэминий зохиолын түүврийг нарийн хянамгай суралцсан байна. Бээжингийн зүүн дүүргийн Хе Пин Ли хороололын ажлын комиссын нарийн бичгийн дарга Юань Чэн Юе Жян Зэ Миний зохиолыг суралцсныхаа дараа гүн сэтхэгдэлтэйгээр хэлэхдээ, Энэ түүвэр хэвлэгдэж тархаагдсан нь улс орны улс төрийн амьдрал дах том үйл хэрэг юм. Хороолол бол үндсэн шатны олон түмний ажлын өмнө фронт юм. Бид үндсэн шатны олон талын ажлын дунд Жян Зэминий дэвшүүлсэн тэргүүний үйлдвэрлэлийн хүчний хөгжлын шаардлагыг төлөөлөх, тэргүүний соёлын хөгжлын хандлагыг төлөөлөх, хамгийн өргөн олон ард түмний үндсэн ашиг сонирхолыг төлөөлөх үзэл санааг амьдралд хэрэгжүүлэхээр зориг шуудаж байна гэжээ.
Хятадын дорнод нутгийн тэнгисийн эрэг дагуугийн хот Шанхайн Жин Ань Си хороололын ажлын комиссын нарийн бичгийн дарга Жян У И хэлэхдээ, Жян Зэминий зохиолын түүвэрт ХКН-ын Хятадын онцлогтой социализм байгуулах шинэ практикийн явцад бий болсон онолын үр бүтээлийг төвлөрүүлж, бидний чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах, социалист орчин үеийн байгуулалтыг түрэгтгэхэд маш чухал жолоодох ач холбогдолтой юм гэжээ.
1 2 3
|