• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-21 14:58:44    
Биеийн тамирын дасгал бэлтгэл хийх тухай 10 зүйлийн сануулга

Хятадын Олон Улсын Радио

     1. Цагийн хуваарыг хэтэрхий чанд мөрдөх шаардлагагүй:

     Биеийн тамирын дасгал бэлтгэлд байнга оролцож түүнийгээ тасралтгүй баримтлах нь хамгийн эрхэм юм, хэрэв цагийн хуваарийг хэтэрхий чанд мөрдөх юм бол өөрийн биенд чинь дэндүү дарамттай болж улмаар тасралтгүй баримтлахад бэрх болдог тул цагийн хуваарийг хэтэрхий чанд мөрдөх шаардлагагүй юм.

     2. Биеэ чийрэгжүүлэх олон төрлийн шинэ хэлбэрээр дасгал бэлтгэл хийж байх хэрэгтэй:

     Ямарваа дасгал бэлтгэл гээд өрөөсгөл талтай, доголдолтой байдаг, зөвхөн янз бүрийн биеийн тамирын дасгал бэлтгэлд идэвхитэй оролцвол сая биеэ тал бүрээр чийрэгжүүлж болох юм.

     3. Шинэ юм болгоны хойноос хөөцөлдөөд өөрийн дасгал бэлтгэл хийх өвөрмөц зан заншлаа өөрчлөх шаардлагагүй:

     Шинэ цагийн биеийн тамирын арга хэлбэр болгон өөрт чинь тохирсон байж чадахгүй юм.

     4. Хоол ундны бүтцийг зүй зохистой тохируулах:

     Биеийн тамирын дасгал бэлтгэл хийхийн зэрэгцээ хүнсний ногоо жимс жимсгэнийг ахиухан хэрэглэж, төрөл бүрийн бичил элементийг биедээ шингээж, өөрийгөө хатуу чийрэг байлгахыг эрхэмлэх нь чухал.

     5. Хоол ундааг зүй бусаар хэрэглэх муу зан заншлыг тэвчих хэрэгтэй.

     6. Санаа сэтгэл хэтэрхий адгаж яарсан юм уу урам хугарч сэтгэлийн хөдөлгөөн маш тогтворгүй болсон үед дасгал бэлтгэл хийх шаардлагагүй:

     Ийм байдалд албаар дасгал бэлтгэл хийвэл мэдрэлд нь муугаар нөлөөлж, урам сэтгэлийн доголдол гарч, улмаар даамжрах юм бол мэдрэлийн өвчинд нэрвэгдэж болзошгүй юм.

     7. Биеийн тамирын дасгал бэлтгэлийг цагтаа тохируулж, биедээ зохицуулж хийх чухал:

     Адил бус цаг улирал, адил бус орчин тойронд хийгдэх биеийн тамирын дасгал бэлтгэлийн арга хэмжээ нь бас адил бус байх шаардлагатай. Жирийн үед, биеийн тамирын дасгал бэлтгэл хийх бүрд жаахан хөлс гарсан байвал, бие бялдраа чийрэгжүүлэх зорилгодоо хүрсэн хэрэг болно.

     8. Өндөр зэрэглэлийн тансаг клубд очиж дасгал бэлтгэл хийх шаардлагагүй:

     Ийм орчин хүмүүсийн сэтгэлийн хөөрлийг нэмэгдүүлж, физиологийн хэмнэлийн тэнцвэрийг алдагдуулдаг байна.

     9. Биеийн тамирын дасгал бэлтгэл хийхдээ дэндүү буйд бөглүү ч юм уу хэт хөл хөдөлгөөн ихтэй газрыг сонгох шаардлагагүй:

     Биеийн тамирын дасгал бэлтгэл хийж байгаа газрын ойролцоо холбооны тоног төхөөрөмж байвал түргэн тусламж гуйх, сэргийлэхэд мэдүүлэг өгөхөд дөхөм байдаг. Хотын төвд байгаа хүмүүс биеийн тамирын дасгал бэлтгэл хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдал, агаар амьсгалын бохир байх эсэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

     10. Хань найзтайгаа хамт биеийн тамирын дасгал бэлтгэл хийх сайн:

     Найз чинь чамд тус болно, мөн чамайг урамшуулах үүрэг гүйцэтгэж чадна, үүний зэрэгцээ ганцаардахаас болсон сөрөг нөлөөнөөс зайлсхийж болох юм. \Л.Буянтогтох орчуулав\