• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-22 15:11:15    
Хятадын биеийн тамирын сэдэвт кино

Хятадын Олон Улсын Радио

     2008 оны Бээжингийн олимпын наадам ойртож байгаа үеэр, Бээжингийн хүн ардын биеийн тамирын ажиллагаанд оролцох урам зориг ч улам халуун хөгжөөнтөй болж байна. Бээжингийн олон улсын биеийн тамир сэдэвт киноны хоёрдох долоо хоногын үйл ажиллагаа тун саяхан зохиогдож, " ганц бөмбөгөөр нэр алдаршсан" , " эмэгтэйн сагсан бөмбөгний багын 5-р номерт тамирчин", " авто машины сахиус" зэрэг биеийн тамираар сэдэвлэсэн дотоод гадаадын 26 шилдэг киноогкино театарт дэлгэцэнд гаргах буюу телевизээр нэвтрүүлээд, биеийн тамирын сэдэвт киноны талаархь хүмүүсийн анхаарлыг татсан юм.

     Аль эрт 1943 онд найруулагч Сүн Юй Шанхайд " биеийн тамирын хатан хаан" гэсэн киноны зургаа амжилттай авч, энэ нь Хятадын биеийн тамираар сэдэвлэсэн анхны кино болжээ. 1949-1966 онуудад Хятад улс биеийн тамираар сэдэвлэсэн арав гаруй кино үйлдсэн юм. Тэр дундаа найруулагч Ше Жиний үйлдсэн " эмэгтэйн сагсан бөмбөгний багын 5-р номерт тамирчин" гэсэн кино бол сагсан бөмбөгний эмэгтэйн багын нэг тамирчныажил мэргэжил болон амьдралаар сэдэвлэсэн кино болохоор, ард олны халуун сайшаалыг хүлээсэн юм.

     Адил бус түүхэн цаг үед, хүн ардын нийгэмд хандах сэтгэл зүй ч адил бус байдаг. Кино нь ч тухайн нийгмийн үзэлтийн толь болж байдаг юм. 1984 онд Хятад улс анх удаа зуны олимпид оролцохоо сэргээж, Хятадын тамирчин Шюй Хай фэн олимпын наадмын буудлагын аврага болсон юм. Тэр үед биеийн тамирын амжилт тогтоож, олон улсын тэмцээнд медаль авсан тамирчныг хятадчууд үндэстэнээ сэргээн мандуулж байгаа бэлэг тэмдэг гэжүзэж байлаа. Ялангуяа тухайн үед эмэгтэйн вольволын баг залгаад гурав удаа дэлхийн цомын аврага болсоноор, Хятадын хүн ард биеийн тамирт улам халуун зоригтой болсон юм. Тэр үед биеийн тамираар сэдэвлэсэн олон шилдэг кино бүтээжээ. Тухайлыал Хятадын эмэгтэй багын аврага болсон агуулгаар сэдэвлэсэн " Ша өү" гэсэн кино, хөл бөмбөгний тамирчдын амьдралыг харуулсан " Хятадын баг чармай" гэсэн кино, Хятадын эмэгтэйн тэшүүрчдийн амьдралыг харуулсан " мөс. Гал" гэсэн зэрэг кино зохиогдсон байна. Биеийн тамираар сэдэвлэсэн эдгээр киноонд, тамирчдын дасгал боловсрол хийж байгаа байдал болон уралдаан тэмцээний ширүүн явагдаж байгаа байдлыг амьдлаг үнэнээр нь харуулж байдаг юм. /Пэрлаймаа найруулан орчуулав/