• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-23 16:09:50    
Тархинд цус харвахаас сэргийлэх тухай 5 зүйлт сануулга

Хятадын Олон Улсын Радио

     1. Цусны даралтаа тогтоон барих хэрэгтэй: 

     Цусны даралт өндөр болох өвчин нь хүнийг насан турш дагаж явдаг, иймээс насан туршаа даралт бууруулах эм ууж байх хэрэгтэй, алдаг оног уух юм уу завсардуулж яасанч болохгүй, ингэх юм бол цусны даралт тогтворгүй болж, даамжирхаараа хялгасан судсыг хагалаж, тархинд цус харвахад хүрүүлэх аюултай юм.

     2. Амьдарлын жам ёсыг хатуу баримтлах хэрэгтэй:

     Эртхэн унтаад оройхон босох ашигтай, ялангуяа настан буурлуудын бие махбодийн зохицуулах чадавхи харьж байгаа болохоор залуу хүмүүстэй адил шөнө болтол телевиз үзээд суугаад байж болохгүй. Амрах цагтаа амарч, нойрыг эрхбиш батлах хэрэгтэй. Үдийн амралтаар 2 цаг хиртэй амраад авбал нэн сайн байдаг. Хөгшдүүд өөрийнхөө чадал тэнхээнд тохирсон хөдөлмөр хийж байх сайн, гэвч ядарталаа ажиллахгүй байхийг санал болгож байна.

     3. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хоол хүнс хэрэглэх зан зуршилтай болохийг эрхэмдэх хэрэгтэй.

     Цусны даралт өндөр болсон хүн тамхи татах, архи уухыг хязгаарлаж, давс, өөх тос багатай хоол болон хөнгөн хоол идэж байвал сайн. Таван тарианы үртэй хоол голдуу идэж загасны төрөл, дүүпүүгийн төрөл, тахианы өндөг, үнээний сүү,хар мах зэрэг аминдэм элбэгтэй эрдэс ихтэй хоолыг илүүхэн идэж тэрчлэн шинь хүнсний ногоо болон жимсгэнэ идэх сайн.

     4.Сэтгэлийн тэнцвэртэй байх хэрэгтэй.

     Сэтгэлийн тэнхээтэй байх нь артерийн судас хатуурах, даралт өндөр болсны улмаар цус харвахаас сэргийлэх чухал хүчин зүйл мөн. Өндөр настай хүмүүс хэт их баярлах их уурлах болон хатуу сэдэлт олохоос зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа зүрх судасны өвчинтэй хөгшин буурлууд амьдралын хэмнэлээ зохицуулж, сэтгэлийн хөдөлгөөн ихсэхийг цээрлэх хэрэгтэй. Хөзөр тоглох юм уу янз бүрийн наадам тоглоомд идэвхитэй оролцож сэтгэлийн тэнцвэрээ алдахгүй байх хэрэгтэй.

     5. Нэн даруй зүй зохистой авран туслах арга хэмжээ авх хэрэгтэй.

     Тархи судасны өвчнээс болоод тахир дутуу болох юм уу эндэж осолдох явдал их гардаг байна. Ийм өвчинд нэрвэгдсэн хүмүүсийг цаг даруйд нь авран туслах бол амжилтад хүрэхийн зангилаа юм. Өвчин илэрмэгц даруйхан яаралтай авран туслах газар руу утасдаж эмнэлэгт хүргэхээс биш дур зоргоороо өвчтөнд цус зогсоох эм юм уу өөр бусад эм бэлдмэлийг уулгахгүй байж хамгийн сайн эмчлэх боломжийг алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. \Л.Буянтогтох орчуулав\