Энэ 8-р сарын 8-ны өдрөөс тоолбол Бээжингийн олимпийн наадам нь бүтэн хоёр жилийн дараа буюу 2008 оны 8-р сарын 8-ны өдөр болно. Энэ өдрийг угтахад зориулан Бээжингийн зүүн хойно байрлах "Хятадын үндэстнүүдийн музей"-д олс татах, бөх барилдах, хулс үсрэх, банзан шаахайтай алхах зэрэг үндэсний биеийн тамир спортын ажиллагаа зохион байгуулж тэмдэглэсэн байна.
8-р сарын 8-ы өглөө эрт үндэсний хувцас өмсгөлөө өмссөн 160 гаруй тамирчид Хятадын үндэстнүүдийн хүрээлэнгийн хойт хаалганы талбайд үндэстний хэмнэлт гимнастик хийсэн байна. Тамирчдын алхаа хөдөлгөөн нэг, явж байгаад эгнээ нь олон хэлбэрийн жагсаал болж солигдоно. Энэ бол Бээжингийн олимпийн наадмыг угтаж бэлтгэсэн монгол, түвд, нааши зэрэг найман үндэстний бүжгийн хөдөлгөөнийг оруулан зохиосон үндэстний хэмнэлт гимнастик юм.
Гимнастикийг сонирхож дуусаад сурвалжлагч үндэстнүүдийн тамирчдын хамт Хятадын үндэстнүүдийн хүрээлэнд орвол энэ нь ёстой " үндэстнүүдийн их гэр бүл" гэсэн нэр нүдээ зохицсон байна. Жуулчид эндээс үндэстний цөөнхийн нутгийн байгалийн өнгө үзэмж, барилга байгууламж, тэдний зан үйлийг ойлгож болно. Юуны өмнө түвд үндэстний хүрээлэнд түвдийн олс татах спортыг сонирхов. Хоёр хүдэр чийрэг түвд залуу олсыг эсрэг зүгтээ татна, олсны дунд уясан улаан даавуу дундах зураасаас гарвал тэр нь дийлэгдсэнд тооцогдоно.
Ялалт байгуулсан түвд залуу Цэрэн хэлэхдээ, энэ бол залуусын хүчээ сорих тэмцээн мөн, түвд үндэстний заншлаар ялалт хийсэн хүнийг баатараар үнэлнэ. Тэр нь мөн хүүхнүүдийн сэтгэл дэх хан хүү мөн гэжээ.
Түвд үндэстний хүрээлэнгээс гараад Дай үндэстний хүрээлэнд ирвэл Дай үндэстний гурван багаар бүрэлдсэн залуус хүүхнүүд банзан шаахайгаар явах тэмцээн хийж байлаа. Энэ нь хоёр хэсэг банзан дээр дөрвөн шаахайтай, дөрвөн хүн алхаа нийлүүлэн явж, ойчихгүй түрүүлж хүрсэн нь ялалт хийдэг байна. Дөрвөн хүн алхаа нийлүүлэн түргэн явах нь хамтын хүчин чармайлт сэтгэл нэгтэй байхад түшгэлдэг тул бас ч өрсөлдөөн ихтэй тул үзэгчид олны халуун алга ташилтыг хүлээж баяр хөөрөөр бялхаж байлаа.
Мяо үндэстний хүрээлэнд далан хоёр ган мэст хутганы иртэй багана босгож, хэнгэрэг дэлдэнгүүт 30 гаруй насны мяо залуу хөл нүцгэнээр мэст ирэн дээр ажиггүй даван гарсан байна. Үүний дагуу бас ганц хөлөөр зогсох, тонгорох зэрэг аюултай хөдөлгөөн хийж байлаа.
Үүнээс гадна бас Жин Бө үндэстний хулс үсрэх, Монгол үндэстний бөх барилдах зэрэг биеийн тамир спортын олон ажиллагаа явуулсан байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|