/Radio/Өнөөдрын "Холын хүний дуулгах сонин" та бүхэндээ Хятадын өвөр монголын нэрт хэлний эрдэмтэн Хаш-эрдэнэг үргэлжлэн танилцуулж байна. Профессор Хаш-эрдэнэ багш нэг насаараа оюутан сурагч бэлтэн хүмүүжүүлэх ажилд хүчин зүтгэж ирсэн байна. Одоо түүний шавийнх нь шавь нь ч доктор профессороороор ажиллаж байна. Тэрээр хичээл хүмүүжил заан сургалтын талаар олон сэхээтэд бэлтгэн хүмүүжүүлсэнээс гадна хамгийн их ололт амжилт нь Хятадын орчин цагийн монгол хэлний үндсэн судалгааг эхлүүлсэн төдийгүй түүнийг журамжуулан системжүүлж, өвөр монголын нутгийн аялаганы тогтолцоо систем, эртний монгол бийгийг унших, бичиг дурсгалын зүйлд харагдсан монгол бичиг болон төрөл монгол бичгийн судалгаа зэрэг талд амжилттай ажиллаж ирсэн байна.
Түүний судлан бичсэн "Хэлний шинжлэлийн үндэс" 1979 онд хэвлэгдсэн томоохон зохиол бүтээл болох юм. Мөн хятадын хэмжээнд монгол үсгээр бичигдсэн хэлний шижлэлийн тухай хамгийн анхны бүтээл болно. өнгөрөгч зууны 80-аад онд профессор Хаш-эрдэнэ уйгаржин монгол үсгээр бичигдсэн түүх соёлын дурсгалт бичгүүдийг судалж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ тэрээр өвөр монголын их дээд сургуульд эртний монгол хэлний хичээл зааж эхэлсэн байна. Мөн үүний зэрэгцээ тэрээр өвөр монголын нутгийн аман аялаганы хичээл зааж, үүгээрээ түүний манай орны их дээд сургуулийн монгол хэл уран зохиолын үндсэн анги болон асперантын хэлийн хичээлийн үндэс суурийг тавьж, гарамгай амжилт гаргасан хүний нэг нь болсон байна.
Түүний эрдэм шинжилгээний гол гол бүтээл:
"Хятад монгол хэлний зүйн харьцуулал", "Хэлний шинжлэлийн үндэс", "Манай улсын монгол хэлний баримжаа авьяна асуудал", "Цахар аман аялганы авьяны систэм", "Эртний Монгол хэлний нандин дурасгал бичиг", "Монгол хэлний тахимдуу бичиг ба түүний үгсийн бүрэлдэхүүний тухай анхны шинжилгээ", "Хуа И И Юй бичгийн тухай" , "Дүн хүангийн Мө Гаокү дэх Юань улсын үеийн уйгаржин монгол бичгийн Түлнг Төгсийн бичээсийг уншсан" ,"Ордосын Аржай агуйн уйгаржин монгол үсгийн бичээсийн тойм байдал", "Ань шигийн Юй Линькү агуйн 12-р агуйн хонгилын хойт ханан дахь уйгаржин монгол бичээсийг уншсан нь ", " хятадаар галигласан Нууц товчооноос Э эгшигийн авьчалцыг шинжсэн нь", "Эртний Монгол хэлний дурсгалт бичгүүдийн тойм" зэрэг олон нэрт өгүүлэл бичиж нийтэлсэн байна. Тэрээр олон улсын Монголч эрдэмтдийн их хуралд урилгаар олон удаа оролцож өгүүлэл уншиж, Монгол улсын мэрэгжил нэгтэдтэй хэлний судалгаа шинжилгээ хийсээр байна.
|