• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-23 21:10:23    
"Жангар"-ын судлал Хятад, Монгол, Орос, Япон, Америк, Герман зэрэг орнуудад эрчтэй хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхийн улс үндэстнүүд өөр өөрийнхөө уламжлалт соёл, түүхтэй бөгөөд тэдгээрийн дотроос оюун санааны гайхамшигт содон бүтээлүүд нь бас өөр өөрийн өвөрмөц онцлог, содон шинжээрээ дэлхийн улс түмний оюун санааны хамтын хүртээл болж мөнхжиж үлдсэн байдаг билээ. Тэр нь мөн ч тухай улс үндэстнээс дэлхийн соёлын өнөр санд оруулсан нанлин хандив бодлог юм. Монгол үндэстэн бол бичгийн болон аман зохиолын баялаг өв уламжлалтай үндэстэн юм. "Жангар"-ын туульс бол Хятадын Шиньжян, Монгол улс, Оросын Халимаг зэрэг нутгаар эрт дээр үеэс өргөнөөр тархан дэлгэрсэн ардын аман зохиолын нэгэн том төрөл юм.

     "Жангар"-ын туульсыг "Монголын нууц товчоон", "Гэсэрийн тууж"-тай хамтад нь монгол уран зохиолын гурван оргил, "Манас", "Гэсэр"-ийн хамт бас Хятад улсын гурван том туульс хэмээн олноо алдаршсан гайхамшигт бүтээл юм. "Жангар"-ыг 19-р зууны үеэс цуглуулан эмхтгэж хэвлүүлэх ажил Оросын Халимагийн нутгаас эхэлсэн бөгөөд түүний дараагаар судалгаа шинжилгээний ажил ч ид өрнөж эхэлсэн билээ. Эрдэмтдийн танилцуулснаас үзвэл, "Жангар"-ын туульсын эмхтгэл болох олон бүлэгт ном зохиол гадаад дотоодод олон гарсан бөгөөд одоо ч мөн үргэлжлан гарсаар байгаа нь нийт ардын маань оюун санааны содон бүтээл болсон энэ туульсын амьжиргааны бат орших төгөлдөр хүчин, оюун санааны гоо сайхны хүртээмж хэвээр байгааг харуулж байгаа юм. Үүний зэрэгцээ, "Жангар"-ын тухай судалгаа шинжилгээний ном бүтээлүүд ч дотоод гадаадад олноор хэвлэгдэж, "Жангар" судлал нь олон улсын чанартай бие даасан судалгаа шинжилгээний салбар болж хөгжсөн ба "Жангар" судлалын олон улсын эрдэм шинжилгээний бага хурал удаа дараалан олондоо зохиогдсон байна. Зөвхөн Хятад улсад гэхэд л "Жангар" судлалын олон улсын том хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал 2 удаа зохиогдож, 3 дахь удаагийн бага хурал нь удахгүй энэ сарын дунд арав хоногт "Жангар"-ын туульсын үүсч хөгжсөн өлгий нутаг болох Хятадын Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Районы Ховогсайрын нутагт болох гэж байгаа юм байна.

     Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний нэвтрүүлгийн газрын сурвалжлагч О.Дарамбазар "Жангар"-ын туульсыг цуглуулж эмхтгэсэн, түүнийг дотоод гадаадад судалсан байдал болон эрдэм шинжилгээний том том бүтээлүүдийн тухай сонирхож, сүүлийн үе Бээжинд Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Үндэстний утга зохиолын хүрээлэнгийн монгол ардын аман зохиол судлаач эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Дамринжабыг тусгайлан сурвалжилсан юм. /Radio/