• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-23 21:52:43    
Чинь Юань чүнь хэмээх дуулал

Чан ша хот


Хятадын Олон Улсын Радио

Зохиогч Мао Зэ дүн

Жүй Зыжү хойгийн хөвөөнөө
Жихүүн намар ганцаар зогсохуй дур
Шян жян мөрөн урамш урасмой.
Үзэхүй дур түмэн уулс өвч улайж
Үелсэн ой өнгө нэмэгдээд
Өргөн мөрөн ногоорон туналзаж
үй олон онгоц мэрийн тэмүүлмуй.
Гүн огторгуй дур харцгай нисч
Гүйхэн уснаа загас цолгилон
Түмэн бодис хяруут намар эрх чөлөөний төлөө өрсөлдмүй.
Орчлон гэгч юутай уужим аж
Эх дэлхий танаас асууваас
Эдгээрийн мандаж буурахыг хэн захирмуй?
Үеийн олон нөхөдтөйгөө энд зугаацан байлугаа
Эдүүгээ эргэн санаваас ургаа бусгаа өдрүүд үлэмж
Анд нөхөд минуу хараахан залуу цандан
Авьяас билэг нь хөгжүүн бадрангуй
Бичгийн залуусын зориг оргилуун
Бадралт хүчин гавшгай төгөлдөр.
Төрийн хэргийг шүүмжлэн хэлэлцэж
Төв хазгайг тунгаан өгүүлэж
Түмэн өрхийн тайж ноёдыг
Тэмээн хоргуулаар үзэн авай.
Умардаадуй бизээ
Цээлийн усыг цалгитал шунбахуй дур
Цайлзсан долгион харавсан онгоцыг хашиж агсаныг?