8-р сарын 22-ны өдөр "Хятад Оросын найрамдлын аялал" үндэстэн дамнасан хамтарсан сурвалжлагын хэсгийн сурвалжлагч нар Оросын Санкт Петербургэд Ленинград мужийн орлогч дарга Григорий Девасыг сурвалжилсанд тэрээр " Хятад Оросын найрамдлын аялал" хамтарсан сурвалжлах хэсгийн арван мянган километр аялан сурвалжлан мэдээлж яваа асар их ач холбогдлыг магтан сайшаасан байна.
Григорий Девас хэлэхдээ: Оросын ард түмэн найрсаг хөрш Хятад орныг улмаар чухалд үзэж, Хятад улсыг ойлгож мэдэхийг хүсч байгаа хэдий ч маш олон эгэл жирийн хүн ард Хятадын тухай төдий л ойлгохгүй байгаа болохоор хоёр орны хэвлэл мэдээллийн ажилтнууд үүний дунд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм гэжээ.
Тэрээр Санкт Петербург хотод хэрэгжиж байгаа " Балтийн тэнгисийн гэрэлт сувд" төслийг танилцуулсан бөгөөд Хятад улстай хоёр талын эдийн засаг худалдааны харилцаагаа эрчимжүүлэх нь маш чухал ач холбогдолтой гэж үзсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\
|