Будар чулуу нь уг хошууны төв Мандалт балгаснаас зүүн хойш 168 км зайтай байршиж, Баян-уул сумны Шинэ-амьдрал гацаанаас 15 км зайтай байдаг. Будар чулууг эртэндээ будрын шугай гэж нэрэлж байжээ. Чулуун шугай нь зүүн өмнөөс баруун хойш чиглэлтэй, уртаараа 8 км, өргөнөөрөө 4 км, нийт 32 хавтгай дөрвөлжин км талбайтай. Ургаа хадууд нь газартай нэг цогц биш байж, хайрсан боов шиг хавтгай чулууд давхарлан ургаж, багана хэлбэртэй болж, багана бүрийн хоорондоо 5-7 метр зайтай байдаг. Үүнд хэлбэр дүрс нь хачин гайхалтай, элдэв сонин хад чулуу шугайрч, хэвтээ юм уу босоо, хүн юм уу араатны хэлбэртэй гэхчлэн ёстой л ертөнцын гайхамшгийг бүрдүүлсэн байдаг билээ. Газар шинжилгээний мэргэжилтэн болон хууч судлалын мэргэжилтэний илрүүлсэн хисаа, далайн дунгийн чулуужмал нь 120 сая гаруй жилийн өмнө энэ газар нь далайн ёроол байсан гэдгийг гэрчилсэн байна. Энэхүү чулуун шугай нь сонин сайхан дүрс хэлбэртэйгээрээ олноо гайхагдаж, Хятадын умард нутгийн чулуун шугай хэмээн алдаршиж, ертөнцын бас нэгэн гайхамшиг гэгдэж байгаа юм.
1 2 3 4 5 6 7
|