Нутаг дэвсгэр: 1103600 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2004 оны бүртглээр 72 сая 400 мянга. Нийт 80 гаруй үндэстэн ястантай. Оршин суугчдын 45 хувь нь Этиүп шашин шүтэж, 40 – 45 хувь нь Лалын шашин шүтэж, цөөн тооны хүмүүс шинэ шашин, Католаг шашин, балар нртний шашин шүтдэг. Амхара хэл бол холбооны ажлын хэл, Англи хэл түгээмэл хэрэглдэг.
Нийслэл: Адис – Абеба, 2004 онд байдлаар гурван сая гаруй хүн амтай, жилийн дундаж хгаарын хэм 16 хэм, жилийн дундаж хур тундасын хэмжээ 1237мм.
Төрийн тэргүүн: ерөнхийлөгч Гирма Волде Гиоргис, 2001 оны 10-р сарын 8-ны өдөр сонгогдов. 2001 оны 10-р сард Этиүпгийн Ардын төлөөлгчдийн танхмын баталсан "ерөнхийлөгчийн тухай хууль"-ийнд, нам бүлгийн бус зүтгэлтэн ерөнхийлөгч болох бөгөөд ямар ч элс төрийн байгууллагатай хэлхээ холбоотой байж болохгүй, бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа мөн улс төрийн намын үйл ажиллагаанд оролцож болохгүй. Ерөнхийлөгч таалал төгсөх юм уу, өмчний улмаас эрх үүргээ гүцэтгэж чадахгүй юм бол парламент ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг тохоон томилох болно гэж тогтоосон байна.
Чухал баяр дурасгалын өдөр : Адвагийн их ялалтын өдөр – 3-р сарын 2-ны өдөр. Этиүпгийн Ардын Хувьсгалт Ардчилсан Фронтын засгийн эрх барисан өдөр – 5-р сарын 28-ны өдөр. Этизпгийн шинэ жил – 9-р сарын 11-ний өдөр.
Ерөнхий байдал: Африкийн зүүн хойт хэсэгт байдаг далайд гарцгүй орон,. Зүүн талаараа Жибути, Сомалитай хөршилж, баруун талаараа Судантай хил нийлэж, өмнө биеэрээ Кенитэй хаяа дэрлэж, аойт биеэрээ Эритритэй зах нийлэж байна. өндөрлөг нутаг нь бүх нутгийн гурваны хоёр хувийг эзэлж, далайн түвшнээс дунджаар 3000 шахам метр өндөр байдаг болхоор "Африкийн дээвэр" гэсэн нэртэй юм байна. Жилийн дундаж агаарын хэм нь 13 хэм.
3000 мянган жилийн соёл иргэншлийн түүхтэй. Манай тооллоос өмнөх 8-р зуунд Нубиан вант улс байгуулав.манай тоолол эхлэх үеэр Ахсум вант улс байгуулагдаж, 10-р зууны сүүлчээр Жагэ (хятад дуудлгаар)вант улс орлов. 13-р зуунд Авшиниа(хятад дуудлгаар)вант улс мандан хөгжиж, 19-р зуунд олон жижиг ханлаг болон задарсан байна. 1889 онд Шаоа(хятад дуудлгаар)улсын ван Мэннилик(хятад дуудлгаар)2-р хаан сууж, бүх Этиүпг нэгтгэж, Адис – Абебад нийслэж, өнөөгийн Этиүпгийн нутаг дэвсгэрйн үндэс суурийг тогтоосон байна. 1890 онд Итали түрэмгийлж, шахаж байгаа өөрийн "хамгаалалт"-анд авав. 1896 онд Мэннилик 2-р Адвад Италийн цэргийг ихээр ялснаас Итали нь Этизпгийн тусгар тогтнолыг аргагүй хүлээн зөвшөөрөв. 1928 онд Хайл Сайлаши(хятад дуудлгаар)сууринд сууж, 1930 оны 11-р сарын 2-ны өдөр хаан суув. 1936 онд Итали нь дахин түрэмгийлж, бүх Этиүпг эзэлж, Сайлаши Англид цагаачлав. 1941 онд холбоотны цэрэг италийг ялж, Сайлаши эх орондоо буцан ирж мөн оны 5-р сарын 5-ны өдөр хаан сууринаа сэргээв. 1974 оны 9-р сарын 12-ны өдөр залуу идэр насны офицерууд төрийн эргэлт хийж Сайлашигийн хаант төрийг нурааж, цэргийн засаг захиргааны түр зөвлөл байгуулав. 1977 оны 2-р сард дэд хуранд Мэгэст Хайл Мариам(хятад дуудлгаар)дахин цэргийн төрийн эргэлт гаргаж өөрөө төрийн тэргүүн болов. 1987 онд Мэгэст цэргийн ноёрхол эцэслэж, Бүгд Найрамдах Ардйн Ардчилсан Этиүп Улс байгуулагдав гэж мэдэгдэв. 1988 онд иргэний дайн эхлэв. 1991 оны 5-р сарын 28-ны өдөр Этиүпгийн Ардын Ардчилсан Хувьсгалт Фронт нь Мэнгэстийн диглэмийг түлхэн унгаж, 7-р сард нь шилжилтийн засгийн газар байгуулж, тус фронтын дарга Мелес Зенави ерөнхийлөгч болов. 1994 оны 12-р сард үндсэн хууль тогтоох зөвлөл нь шинэ үндсэн хууль тогтоов. 1995 оны 5-р сард олон намын анхны сонгууль хийв. Мөн оны 8-р сарын 22-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиүп Улс байгуулагдаж, Мелес нь Ардын Төлөөлөгчдийн танхимын олонхын бүлгийн даргын хуьиар шинэ ерөнхий сайд болов. 2000 оны 5-р сард дахин сонгууль хийж Этиүпгийн Ардын Ардчилсан Хувьсгалт Фронт ялалт байгуулж, Мелес дахин ерөнхий сайд болсон байна. \М.Цэцэн бэлтгэв\
|