Сайн байцгаана уу, Хятадын олон улсын радиогийн монгол хэлний редакциас бямба гариг болгонд бэлтгэн явуулдаг "Уянгын тойрог" нэвтрүүлэг та бүхэндээ мэнд айлтган золгож байна. За ингээд манай нэвтрүүлгийн энэ дугаарт Өвөр монголын алдарт дуучин Баянцагааныг та бүхэндээ танилцуулъя.
Баянцагаан нь 1956 онд Улаанхад хотын Ар-хорчин хошуунд мэндэлжээ. Тэрээр Улаанхад хотын Монгол үндэстний багшийн тусгай мэргэжлийн дээд сургуулийг төгсч, 1974 онд ажилд орсон байна. Баянцагаан нь зэвсэгт цагдаагийн Өвөр Монголын ерөнхий ангийн урлагийн чуулгад дуучнаар ажиллаж байсан юм. 1980 оноос эхлэн Өвөр Монголын телевиз, радио, төвийн радио болон Хятадын олон улсын радиод бичлэг шингээлт хийсэн байна. түүний дуулсан "Жян мөрний ус" зэрэг дуу нь сонсогч түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшсон байна.
Хятадын соёлын яам болон радио телевизийн үндэсний газраас хамтран эрхэлсэн бүх улсын ардын дуу бүжгийн тэмцээнд Баянцагааны дуулсан "Жаахан шарга" хэмээх уртын дуу нь хамгийн дээд шагнал хүртэж, Өвөр Монголын Өөртөө Засах Район байгуулагдсанаас хойш тус шагналыг авсан анхны хүн болсон байна. 1999 онд Баянцагаан нь 3 тусгай бичлэгийн CD гаргасан байна. одоо Баянцагааныг Хятадын орчин үеийн урлагийн алдартнуудын жагсаалтад оруулсан байна.
Баянцагаан нь дуу сайхан дуулах төдийгүй, Монгол уран бичлэгийн талаар ч ихээхэн авьяастай юм. Түүний уран бичлэгийн бүтээл нь Монгол улс, Япон, БНСУ зэрэг улс орноор дэлгэн үзүүлсэн бөгөөд улсын дотоод гадаадын олон эрдэмтэн мэргэдийн сайшаал магтаалыг хүртсэн юм.
За одоо хамтаар Баянцагааны дуулсан "Жян мөрний ус" хэмээх дууг нь хүлээн авч сонсъё. /Хүчит редакторлов./
|