• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-25 15:06:48    
Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тоглолтыг Бээжинийн Олимптой уялдуулж бодох нь

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхийн залуучуудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах 11-р тоглолтод Хятадын тамирчид 5 алтан меаль аван байна. Үнэн бодитойгоор нь хэлэхэд энэ 5 алтан медалиар 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын нэг медалийг сольж авч чадахгүй байж магадгүй. Яагаад гэвэл Хятадын хөнгөн атлетикийн хоцрогдож байгаа байдал өөрчлөгдөөгүйд оршино.

     Хятадын хөнгөн атлетикийн багийн ерөнхий дасгалжуулагч Фэн Шүюүн сурвалжлагчид хэлэхдээ, Хятадын хөнгөн атлетикийн байдал хүнд байгаа. Дэлхийн залуучуудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах 11-р тоглолтын аваргын амжилтад өндөр түвшинтэй нь олон биш, энэ удаагийн тоглолтод үзүүлсэн амжилт нь Бээжингийн Олимпид дээгүүр амжилтад хүрч чадахгүй. 2008 оны Олимпид сайн амжилт үзүүлэхэд Хятадын тамирчид хатуужилтай дасгал сугалт хийх хэрэгтэй гэжээ.

     Хятадын аварга тамирчдын амжилт нь дэлхийн хөнгөн атлетикийн оддын амжилттай зөрөөтэй төдийгүй, тус удаагийн тоглолтод алт авсан амжилт нь дээр удаагийн олимп болон дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль ч авч чадахгүй. Хятадын тамирчин 18-тай Хуан Хайчян эрэгтэйн өндрийн харайлтад 232 сантиметрын амжилт үзүүлсэн нь 2004 оны Афины Олимпид 5-рт жагсаагдаж болно. Энэ амжилт нь дэлхийн тэргүүн түвшинд хүрсэн байна. Хуан Хайчян 2008 оны Бээжингийн Олимпид 235 сантиметрын амжилт үзүүлбэл медаль авах боломжтой.

     Дэлхийн залуучуудын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах 11-р тоглолт нь Хятадын хөнгөн атлетикийн бэлтгэл хүчинд сорилт болсон байна. нөөц хүчнээс үзэхэд, Хуан Хайчян болон тулгуурттай харайлтын мөнгөн медаль авагч Ян Яеньшэний биеийн бэлтгэл сайн, 2 жилийн дотор ажилт дээшлэх орон зай нээлээд байгаагаас гадна бусад залуу тамирчид Бээжингийн Олимпийн наадамд сайн амжилт үзүүлэхэд хүндрэл ихтэй байгааа.

     Хятадын хөнгөн атлетикийн багийн ерөнхий дасгалжуулагч Фэн Шүюүн хэлэхдээ, Хятадын хөнгөн атлетикийн тамирчид 2008 оны Бээжингийн олимпиос өмнө амжилтаа ихээр дээшлүүлнэ гэх нь бодитой биш юм. Бидний бодлого бол гол төрлөө атган, эрэгтэйн 110 метрийн халхалттай гүйлт, спортын алхаагаар гол болгож, өндрийн харайлт, шидэлт зэрэг нөөц давуу төрлөөр ахицтай болж, олон төрлөөр Бээжингийн олимпид оролцох эрх авахаар чармайна. Олимпид бэлтгэхийн тулд тамирчдыг бодит тэмцээнээс гардан, чиглэлтэйгээр сургалт хийлгэж, сургалтын чансааг атган, тамирчдыг гадаадад гарган сургалт хийлгэж, олон улсын тэмцээнд оролцуулах эрч хүчийг нэмэгдүүлнэ гэжээ.